WCBA буюу Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглож буй Онолбаатарын Хулангийн оргил тоглолттой үдэш байлаа.
2 сарын 5
WCBA буюу Хятадын эмэгтэйчүүдийн лигт тоглож буй Онолбаатарын Хулангийн оргил тоглолттой үдэш байлаа. 22 оноо 12 самбар, баг нь ялалт байгуулсан. Монголын сагсан бөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг эрэгтэй эмэгтэй төрсөн ах дүү 2 гэвэл хамгийн түрүүнд Онолбаатарын Энхбаатар, Онолбаатарын Хулан гэхээр амжилтуудыг ар араасаа гаргасаар байна. Онолбаатарын Энхбаатар 29 настай, 200см өндөр/FIBA стат/ 196 /3х3 стат/ Азийн аваргын Алтан медал, Дээд лигийн аварга МУ-ын шигшээ багийн тамирчин. Онолбаатарын Хулан 25 настай, 180 см өндөр. МУ-аас гадны лигт импорт тоглогчоор очсон анхны эмэгтэй сагсчин, МУ-ын багийн спорт тэр дундаа сагсан бөмбөгийн төрлөөр Олимпод /2020 Токио/ оролцсон тоглогч, 3х3 Азийн аваргын хүрэл медаль, МУ-ын дээд лигийн аварга, МУ-ын шигшээ багийн тамирчин. Дахиад олон жил олон амжилт хүлээж буй ах дүү хоёрт 🥰 Лигүүдийн тоглолтын үр дүн хуваарь, статистик мэдээллийг www.msports.mn веб сайт болон msports апп-ын тэмцээн цэснээс харах боломжтой.