… Сагсан бөмбөгийн дээд лигийн БҮХ ОДОД - 2025 намайг дэмжиж санал өгсөн та бүхэнд баярлалаа. Миний хувьд энэ жил бүх оддын тоглолтод сонгогдох хэмжээний тоглолт үр дүнг хараахан үзүүлж чадаагүй мөн бага зэрэг бэртлийн асуудалтай байгаа тул өөрийн хүсэлтээр нэрээ татаж байна аа. МСБХ болон Лиг зохион байгуулагчид маань хүсэлтийг минь хүлээн авна гэж найдаж байна… гэжээ.
Сагсан бөмбөгийн бүх цаг үеийн шилдэгүүдийн тоонд зүй ёсоор багтдаг, яг одоо МУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж буй МУ-ын урдаа барьдаг тоглогч Бүх Одод-ын бүрэлдэхүүнд багтах нь гарцаагүй, тэр тусмаа 30 жилийн түүхт ойн Бүх Ододын тоглолтондоо Зодог шуудгаа /жерси/ өмсөөд талбайд гарахыг чинь Хасын Хүлэгүүдийн фен гэлтгүй МУ-ын сагсан бөмбөгийн бүх фенүүд харахыг хүсч байна. Магадгүй О.Сэргэлэн, Т.Санчир та 3-ын сүүлийн удаа ч байж магадгүй Бүх Одод-ын тоглолтонд талбайд хамт байхыг чинь бүгд харахыг хүсч байгаа.
МСБХ, The League - Үндэсний Дээд Лиг хүсэлтийг нь хүлээж авахгүй байхыг хүсье.
Шинэ залуу тамирчдыг дасгалжуулагчдын саналаар стат харж сонгодог бол, домогуудыг үзэгчид зүгээр л Бүх Ододын тоглолтонд талбайд гарахыг нь хүсдэг.
Лигүүдийн тоглолтын үр дүн хуваарь, статистик мэдээллийг www.msports.mn веб сайт болон msports апп-ын тэмцээн цэснээс харах боломжтой.