MSports logo
KD-г авахаар хөөцөлдөж байгаа юу?
  • Д
    Дөлгөөн

    2 сарын 5

  • KD-г авахаар хөөцөлдөж байгаа юу?

    Ирээдүй болсон залуу супер од Лука-г LAL багруу явуулсан Dallas Mavericks багийг хүн бүр л ойрын 3 жилдээ, магадгүй энэ жил аварга авах зорилго тавьж уг солилцоог хийсэн гэж харж буй.

    Тэгвэл өчигдөр оройноос эхлэн KD-г авахаар хөөцөлдөж байгаа мэдээлэл тархсаар байна.

    KD-ийн хувьд энэ жил 36 настай Suns супер баг бүрдүүлсэн ч аварга авч чадаагүй, энэ жил ч аварга авах магадлал тийм ч өндөр биш, жилээс жилд KD хөгширч тоглолт нь муудах учраас Suns-д түрүүлэх боломжит жил ойрын 1-2 оос хэтрэхгүй. Тэгвэл ойрын 2 жилдээ бүсэд нь хүчирхэг багууд олон болоод байгаа учраас солилцоо хийж болох л юм. Даллас-д 25, 26, 29, 30, 31 оны драфтын 1-р тойргын 5 эрх бий, мөн сольж авч болох залуу тоглогч ч бий.

    Солилцооны цонх хаагдах дөхөж байна. 5 дахиас өмнө багууд ямар ямар өөрчлөлт хийх бол?

    Лигүүдийн тоглолтын үр дүн хуваарь, статистик мэдээллийг www.msports.mn веб сайт болон msports апп-ын тэмцээн цэснээс харах боломжтой.