MSports logo
Хамгийн залуу тамирчин маань Монгол улсаас анх удаа усанд сэлэлтийн төрөлд өрсөлдлөө
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 27

  • Хамгийн залуу тамирчин маань Монгол улсаас анх удаа усанд сэлэлтийн төрөлд өрсөлдлөө

    Дөрөв дэх удаагийн Азийн пара наадам БНХАУ-ын Ханжоу хотноо үргэлжилж манай тамирчдын амжилт рекордууд үргэлжилсээр байна. Түүний нэг нь манай шигшээ багийн хамгийн залуу тамирчин болох 16 настай Хүрэлийн Номуун анх удаа пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдлөө. Тэрээр чөлөөт сэлэлтийн 400 метрийн өрсөлдөж 7 минут 13 секундэд туулснаар зургаадугаар байрт орлоо. 

    Энэ зайд БНХАУ-ын гурван тамирчин медалийн тавцанд гарсан байна. Х.Номуун дээрх үзүүлэлтээр улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоосон бөгөөд Азийн пара наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн анхны монгол тамирчин болж байна.

    Гэрэл зургийг: БТСУХ-ны хуудсаас

    Хамгийн залуу тамирчин маань Монгол улсаас анх удаа усанд сэлэлтийн төрөлд өрсөлдлөө
    Хамгийн залуу тамирчин маань Монгол улсаас анх удаа усанд сэлэлтийн төрөлд өрсөлдлөө