Швейцарийн прокурорууд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жанни Инфантиног "албан тушаалаа урвуулан ашигласан, албаны нууцад халдсан, эрүүгийн хэрэг үүсгэхэд саад учруулсан" гэсэн үндэслэлээр буруутгасан эрүүгийн хэргийг хаасан тухай өнөөдөр мэдэгдлээ. Мөрдөн байцаалтын ажиллагааг 2020 оны долдугаар сард эхлүүлсэн бөгөөд прокурорууд 2016, 2017 онд Инфантино болон 2015-2019 оны хооронд FIFA-тай холбоотой мөрдөн байцаалтыг хариуцаж байсан Швейцарийн Ерөнхий прокурор асан Майкл Лаубер нарын хооронд болсон гурван нууц уулзалтыг шалгаж байна. 2020 онд энэ дуулианд нэр холбогдоод ажлаасаа чөлөөлөгдсөн байна. М.Лаубер 2015-2019 оны хооронд ОУХБХ-той холбоотой мөрдөн байцаалтын ажлыг хариуцаж байсан бөгөөд 2020 онд дуулиан шуугиантай холбогдож огцорсон юм. Швейцарийн Холбооны Улсын Онц Прокурор Ханс Маурер, Ульрих Ведер нар одоо Инфантиногийн эсрэг хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргалаа. Өмнөх прокурор Стефан Келлерийг шүүх шударга үйл явцыг баталгаажуулж чадахгүй гэж шийдвэрлэсний дараа албан тушаалаас нь огцруулсны дараа 2021 оны тавдугаар сард Маурер, Ведер нар уг хэргийг хариуцан авчээ.
МОлон улсын олимпийн хорооны гишүүн Инфантино уг мэдэгдлийн дараа сэтгэгдлээ хэлжээ. “Энэ бол миний хувьд, шинэ ФИФА, шударга ёсны төлөөх бүрэн бөгөөд тодорхой ялалт юм. Намайг буруутгаж байгаа нь зүгээр л хөөрхий, атаархсан, авлигач хүмүүсийн нэр хүндэд халдах гэсэн оролдлого байсан нь одоо тодорхой боллоо.Хэрэв эдгээр хүмүүст нэр төр үлдсэн бол ядаж л ёс зүйтэй байж, хийсэн үйлдэл, учруулсан хохирлынхоо төлөө уучлалт гуйх ёстой. Мөрдөн байцаалтын ажиллагаа нь намайг үргэлж хууль ёсны дагуу, зөвхөн ФИФА болон хөлбөмбөгийн эрх ашгийг хамгаалж ирсэн гэдгийг бүрэн бөгөөд тодорхой баталж байна." гэж тэрбээр хэлжээ.