MSports logo
Парис 2024: ОУХМ Б.Отгонболд Мексик улсын харваач Матиас Грандед ялагдал хүлээж, Парисын наадмаа өндөрлүүлж байна
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 1

  • Парис 2024: ОУХМ Б.Отгонболд Мексик улсын харваач Матиас Грандед ялагдал хүлээж, Парисын наадмаа өндөрлүүлж байна

    “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Байт харваан эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2023 оны Азийн наадмын аварга ОУХМ Б.Отгонболд шигшээ 16-д шалгарах эрхийн төлөө Мексикийн тамирчин Матиас Грандетай өрсөлдөж, 7:1 харьцаатайгаар ялагдал хүлээж, энэ удаагийн наадмаа өндөрлүүлж байна. Түүнтэй өрсөлдсөн Матиас Гранде нь дэлхийн чансаанд 17-т эрэмбэлэгддэг, 2004 онд төрсөн өсөж яваа залуу тамирчин юм. 2023 оны ДАШТ-д багаараа 9-р байрт орсон байна. 

    Б.Отгонболдын хувьд дэлхийн чансаанд 50-т эрэмбэлэгддэг ба урьдчилсан харваанд 643 оноотойгоор 54-р байрт орсон бол Матиас Грандет 676 оноотойгоор 11-р байранд орж, учраа таарсан юм.