MSports logo
ПАРИС 2024: ОУХМ Б.Гончигсүрэн эхний барилдаанаа өмнөх олимпын хүрэл медальт Израйлын тамирчин Петер Палтчиктай хийнэ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 1

  • ПАРИС 2024: ОУХМ Б.Гончигсүрэн эхний барилдаанаа өмнөх олимпын хүрэл медальт Израйлын тамирчин Петер Палтчиктай хийнэ

    Парис 2024 олимпын наадмын жүдо бөхийн төрөлд эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд ОУХМ Батхуягийн Гончигсүрэн эх орноо төлөөлөн оролцож байгаа. Б.Гончигсүрэнгийн хувьд өдгөө 25 настай. 2023 оны Улаанбаатарын Гранд Сламд аварга, Тбилисигийн Гранд Сламд мөнгөн медальтай. 2023 ДАШТ-нд 9-р байранд орж байсан. Түүнтэй эхний шатанд өрсөлдөх Израйлын тамирчин Петер Палтчик нь 32 настай. 2020 оны Токиогийн олимпын хүрэл медальтай, 2022, 2023 оны ДАШТ-ны хошой хүрэл медаль, 2021, 2022, 2023, 2024 онд зохиогдсон Гранд Сламуудад зургаан хүрэл медаль, гурван мөнгөн медаль хүртсэн туршлагатай тамирчин юм. Хэрвээ Б.Гончигсүрэн эхний шатаа амжилттай давбал Франц болон Тажикстан улсын тамирчдын аль ялсантай хүч үзнэ.