MSports logo
Парис 2024: Леброн Жэймс +300 оноо авч олимпын түүхэнд бичигдлээ
  • Н
    Нанва

    8 сарын 1

  • Парис 2024: Леброн Жэймс +300 оноо авч олимпын түүхэнд бичигдлээ

    NBA-ын супер од, АНУ-ын эрэгтэй сагсан бөмбөгийн багийн тамирчин Леброн Жэймс лхагва гарагт Өмнөд Суданы эсрэг хийсэн тоглолтынхоо үеэр олимпын түүхэнд бичигдлээ.



    Тэрээр олимпын наадамд +300 оноо авсан сагсан бөмбөгийн гурав дахь тамирчнаар олимпын түүхэнд бичигдэж Кармело Энтони, Кевин Дуранттай нэгдэв.

    Анх АНУ-ын шигшээ багийн гишүүн Кармело Энтони (Carmelo Anthony) 2004, 2008, 2012, 2016 оны хооронд шигшээ багийнхаа төлөө 31 тоглолтод оролцохдоо 336 оноо авч бичигдсэн байна. Харин хоёр дахь +300 оноо авсан тамирчнаар одоогийн АНУ-ын шигшээ багийн тамирчин Кевин Дурант (Kevin Durant) бичигдсэн бол үүний араас Леброн Жэймс гуравт жагсаж, олимпын наадмын сагсан бөмбөгийн төрөлд бүх тоглолтын турш +300 оноо авсан тамирчны эгнээнд нэгдэж байна.


    Парис 2024: Леброн Жэймс +300 оноо авч олимпын түүхэнд бичигдлээ

    Өчигдөр Өмнөд Суданы багийг АНУ-ын шигшээ баг 103:86 онооны харьцаатай хожсоноор АНУ-ын шигшээ баг шөвгийн наймд шалгарсан.

    Уг тоглолтод АНУ-ын шигшээ багийн тоглогч Бам Адебаёо 18 оноо авч багаа тэргүүлэн Леброн Жэймс 12 оноо, 9 оновчтой дамжуулалт, 7 самбараас бөмбөг авалт хийсэн байна. Эсрэг багаас Нуни Омот (Nuni Omot) 24 оноо, Карлик Жонс (Carlik Jones) 18 оноо багтаа авчирч багаа тэргүүлжээ.

    8 сарын 03-нд АНУ-ын шигшээ баг Пуэрто Рико улсын шигшээ багийн эсрэг тоглохоор байна.

    cover
    cover
    cover
    cover