"Парис 2024" зуны олимпын наадмын нээлт болоход ердөө нэг хоног үлдлээ. Олимпын нээлтийн арга хэмжээнд дэлхийн алдарт дуучин Селин Дион дуулахаар болсныг олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Тэрээр ховор төрлийн мэдрэлийн эмгэгтэй хэмээн оношлогдсон талаараа одоогоос хоёр жилийн өмнө мэдээлж байв. Эмгэгийн улмаас дахин дуулах боломжгүй гэдгээ ч илэрхийлээд байсан юм. Улмаар 2023 оны хаврын шоунуудаа 2024 он хүртэл хойшлуулж, тоглолтуудаа цуцлаад байв. Харин сүүлд өгсөн ярилцлагадаа биеийн байдал нь дээрдэж байгаа талаар дурдсан бөгөөд эргэн тайзан дээрээ ирэх цагаа тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлсэн байна.