АНУ-ын реппер, жүжигчин Снүүп Дог баасан гарагт Парис хотноо болох олимпын нээлтийн бамбарын сүүлийн буухиалагчдын нэгээр сонгогдсон гэнэ.
Снүүп Дог буюу Калвин Кордозар Броадус Жр бамбар барин Парисын хөрш Сэйнт Денис хотыг хөндлөн гүйнэ хэмээн тус хотын захирагч Мэтью Ханотин мэдээлжээ. Түүний хэлснээр Сэйнт Дэнис бол олимпын бамбар Эйфлийн цамхагт хүрэхийн өмнөх сүүлчийн зогсоол гэнэ.
Снүүп Дог мягмар гарагт Парист очсоноо өөрийн цахим хуудаснаа мэдэгдээд байсан юм. Тэрбээр “Би багаасаа олимпын тамирчдыг хүндлэн биширч ирсэн. Орон орны шилдэг тамирчид Парист цуглахыг харах сайхан байна” хэмээн ярьжээ.