MSports logo
Манай улсад нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо
  • Н
    Нанва

    7 сарын 24

  • Манай улсад нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Манай улсад нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээн “Монголын цом” нэртэйгээр зохиогдлоо. 7 сарын 19ний өдөр эхэлсэн тус тэмцээн нь нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт явагдаж нийт 9 улсын 80 гаруй тамирчин оролцсон байна. Герман, Америк, Австрали, Хятад, Солонгос гэх мэт улсын шигшээ багийн тамирчид оролцож байгаа гэдгээрээ дотооддоо зохиогдож буй олон улсыг хамарсан томоохон тэмцээнүүдийн нэг болж байгаа юм. Уг тэмцээнд дэлхийн аварга 2, азийн аварга 3 тус тус оролцож байна. 

    Манай улсад нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо

    Нисэх загварын чөлөөт нислэгийн  3 дахь цуврал тэмцээн 7 сарын 23нд зохиогдсон бол ирэх пүрэв гаригт Ази номхон далайн аварга шалгаруулах тэмцээн 7 сарын 25-27ны хооронд болно. Уг тэмцээн нь анх 2012 онд Монгол улсад зохиогдож байжээ.
    Нисэх загвар гэдэг нь хүн сууж нисдэггүй онгоц, нисдэг төхөөрөмжүүдийг зохион бүтээж нисгэн уралддаг агаарын спортын нэг төрөл юм.

    Манай улсад нисэх загварын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн боллоо