MSports logo
Нэрт жүдоч Кларисс Агбеньену аваргын хүсэл биелжээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 24

  • Нэрт жүдоч Кларисс Агбеньену аваргын хүсэл биелжээ

    Нэрт аварга жүдоч Кларисс Агбеньену Франц улсын ерөнхийлөгч Макроноос олимпын хотхонд хүүхдэд зориулсан тусгай өрөө тохижуулахыг хүссэн бөгөөд энэ хүсэлтийг хүлээн авснаар тамирчдын хотхонд хүүхдийн тусгай өрөөг тохижуулжээ. 

    Жүдо бөхийн олимпын алт, мөнгөн медальт, дэлхийн 5 удаагийн аварга, Францын жүдоч Кларисс Агбеньену Токио 2021 оны олимпод түрүүлсний дараа хүүхэд төрүүлж, жүдодоо эргэн ирсэнийхээ дараа өнгөрсөн жил дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн билээ. Түүнд мөнгө, хүрэл медаль сонин биш тул нутагтаа олимпын хошой аварга болохын төлөө барилдахаар зэхэж байгаа биз ээ.

    Нэрт жүдоч Кларисс Агбеньену аваргын хүсэл биелжээ
    Нэрт жүдоч Кларисс Агбеньену аваргын хүсэл биелжээ