MSports logo
Хар салхины улмаас Ямайкийн тамирчин олимпын эрхээ хасуулжээ
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 24

  • Хар салхины улмаас Ямайкийн тамирчин олимпын эрхээ хасуулжээ

    Ямайка улсад үүссэн хар салхины улмаас интернэтийн сүлжээ тасарч, улмаар тус улсын хөнгөн атлетикийн эмэгтэй тамирчин Найока Клунис Парисын олимпод оролцох боломжгүй болжээ. Энэ тухай Ямайка улсын "Jamaica Observer" сонинд саяхан мэдээлсэн байна.

    Олон улсын олимпын хороонд хөнган атлетикын дүүгүүр шидэлтийн тамирчин Найока Клунисийн мэдүүлгийг Ямайкийн Хөнгөн атлетикийн холбооноос цаг тухайд нь илгээж амжаагүй бөгөөд энэ нь “Берил” гэдэг хар салхины улмаас Ямайк улсад цахилгаан эрчим хүч, интернэтийн сүлжээ тасарсантай холбоотой ажээ.

    Үүнтэй холбогдуулан Клунис Спортын арбитрын шүүхэд өргөдөл гаргасан боловч шүүх хүлээж аваагүй ба түүний олимпын эрхийг Украины тамирчин Ирина Климец-д шилжүүлэн олгожээ.  

    Болсон явдалд харамсаж байгаагаа Ямайкийн Хөнгөн атлетикийн холбоо илэрхийлээд, тамирчин эмэгтэйг тэмцээнд оролцуулахын тулд бүхий л арга хэмжээг авч, Олон улсын Олимпын хороо, Дэлхийн хөнгөн атлетикийн холбоонд хандсан гэдгээ мэдэгдсэн байна.

    Өдгөө 28 настай Клунис бол хөнгөн атлетикийн ДАШТ-ний дүүгүүр шидэлтийн төрөлд Ямайкийг төлөөлөн оролцсон анхны бөгөөд цорын ганц эмэгтэй тамирчин юм. 

    Хар салхины улмаас Ямайкийн тамирчин олимпын эрхээ хасуулжээ