MSports logo
Японы гимнастикийн од Шоко Мияата архи, тамхи хэрэглэсэн хэргээр Парисаас нутаг буцлаа
  • Н
    Нанва

    7 сарын 20

  • Японы гимнастикийн од Шоко Мияата архи, тамхи хэрэглэсэн хэргээр Парисаас нутаг буцлаа

    Японы гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлагч 19 настай Шоко Мияата тамхи татсаны улмаас багийнхаа ёс зүйн дүрмийг зөрчсөн хэмээн үзэж, Парисын наадамд оролцох бүрэлдэхүүнээс хасчээ. Энэ тухай Японы Гимнастикийн холбоо (JGA) өчигдөр мэдэгдэл гаргасан байна. Мияата нь пүрэв гарагт Монако дахь багийн бэлтгэлийн баазаас гарч, мөрдөн байцаалтад орсныхоо дараа Японд ирсэн бөгөөд давхар согтууруулах ундаа хэрэглэсэн зэрэг зөрчил нь нотлогдсон байна. Улмаар түүнийг Парис олимпод оролцох бүрэлдэхүүнээс хасч, гимнастикийн эмэгтэйчүүдийн шигшээ баг тав биш дөрвөн тамирчинтай өрсөлдөнө хэмээн Японы гимнастикийн холбоо  хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. 

    Японы гимнастикийн од Шоко Мияата архи, тамхи хэрэглэсэн хэргээр Парисаас нутаг буцлаа

    JGA-ийн ерөнхийлөгч Тадаши Фүжита, Мияатагийн хувийн дасгалжуулагч Муцүми Харада зэрэг албаны хүмүүсийн хамт гүн мэхийн ёсолжээ. "Бид чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Мияатагийн үйлдэл нь болгоомжгүй байсан нь үнэн. Гэвч тэр өндөр түвшинд тоглохын тулд маш их дарамтад орж, хүнд өдрүүдийг өнгөрөөж байсан" хэмээн түүний дасгалжуулагч Харада хэлсэн байна. 

    Японы гимнастикийн од Шоко Мияата архи, тамхи хэрэглэсэн хэргээр Парисаас нутаг буцлаа

    Мияата бол Японы үндэсний аварга бөгөөд 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртэж, гимнастикийн бүх төрлийн тэмцээнд тавдугаар байрт орсон тамирчин юм.