MSports logo
Талбайн теннисний “Billie Jean King cup" тэмцээнд манай тамирчид 5-р байрны төлөө тоглож байна
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 20

  • Талбайн теннисний “Billie Jean King cup" тэмцээнд манай тамирчид 5-р байрны төлөө тоглож байна

    Эмэгтэйчүүдийн талбайн теннисний багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу "Billie Jean King Cup”-ын Ази тивийн 2-р группийн шалгаруулалт энэ Малайз улсад 7-р сарын 15-21-ны хооронд үргэлжилж байна. Тус тэмцээнд Ч. Мартаа, Ч.Маралгоо, Э. Сономянзум, Б. Үжин нар дасгалжуулагч Б. Алтангэрэлийн хамт оролцож байна. Ази тивийн 1-р группэд Япон, Солонгос, Хятад, Шинэ Зеланд, Энэтхэг гэх мэт Азийн хүчирхэг орнууд багтдаг бөгөөд манай улсын шилдэг тамирчид эх орноо төлөөлж байна. 

     

    Талбайн теннисний “Billie Jean King cup" тэмцээнд манай тамирчид 5-р байрны төлөө тоглож байна

    Сүүлийн 2 жил манай баг тамирчид уг тэмцээнд амжилттай оролцож байгаа бөгөөд Монголын баг Ази тивийн 2-р группэд чансаагаараа 2-р байрт эрэмбэлэгдэж "Б" хэсгийг тэргүүлэн оролцсон. Өчигдөр дөрөвдүгээр байрны төлөөх эхний тоглолтоо Индонез улсын теннисчдийн эсрэг хийж 

    1-р тоглолт Ч.Мартаа 0:6 7:5 2:6

    2-р тоглолт Ч.Маралгоо 6:4 4:6 7:5

    3-р тоглолт Ч.Маралгоо/Ч.Мартаа 5:7 6:7 /2:7/-р тус тус хожиж хожигдсон.

    Өнөөдөр 09:30 цагаас 5-р байрын төлөө Узбекистан улсын тамирчидтай тоглож байна. Та тэмцээний шууд дамжуулалтыг Монголын талбайн теннисний холбооны цахим хуудас буюу “Mongolian Tennis Association” фэйсбүүк хуудсаар үзэх боломжтой.