MSports logo
Өнөөдөр Дэлхийн шатрын спортын 100 жилийн ой тохиож байна
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 20

  • Өнөөдөр Дэлхийн шатрын спортын 100 жилийн ой тохиож байна

    Өнөөдөр олон улсын шатрын өдөр буюу Дэлхийн шатрын холбоо /ФИДЕ/ энэ өдөр байгуулагдаж 100 жилийг ардаа орхиод байна. Францын Парис хотноо 1924 оны 07-р сарын 20-ны өдөр Дэлхийн шатрын холбоо анх байгуулагдсан түүхтэй. Энэхүү өдрийг тэмдэглэх санааг анх ЮНЕСКО дэвшүүлсэн бөгөөд 1966 оны долоодугаар сарын 20-ноос хойш ийнхүү дэлхий даяараа 58 дахь жилдээ "Олон улсын шатрын өдөр"-ийг тэмдэглэж байна.

     

    Дэлхийн шатрын холбооны төв Швейцар улсад байрладаг ба 2022 оны 05 сарын байдлаар дэлхийн таван тивийн 200 орныг эгнээндээ нэгтгэсэн асар том байгууллага болон өргөжжээ. Монголын шатрын холбоо Дэлхийн шатрын холбоонд 1955 оны 10-р сарын 08-ны өдөр элссэн байна. Дэлхийн шатрын холбоо “Gens una sumus” гэсэн уриатай буюу энэ нь "Бид нэг гэр бүл" гэсэн утгатай ажээ.   

    Манай Msports-ын зүгээс Дэлхийн шатрын өдөртэй холбоотойгоор зөвхөн өнөөдөр "CHESS" гэсэн промо кодыг ашиглан "Plus" эрхээ 50% хөнгөлөлттэй үнээр идэвхижүүлэх боломжыг олгож байна. Та MSPORTS аппликэйшныг татахыг хүсвэл ЭНД дарна уу. 

    Өнөөдөр Дэлхийн шатрын спортын 100 жилийн ой тохиож байна
    Өнөөдөр Дэлхийн шатрын спортын 100 жилийн ой тохиож байна

    Олон улсын шатрын өдөртэй холбогдуулан шатартай холбоотой зарим сонирхолтой баримтуудыг сонирхуулъя:

    • Шаг мад “Shah mat” буюу Перс хэлний “Ноён үхсэн” гэсэн утгатай
    • Өрсөлдөгчөө хоёрхон нүүдлээр “Шаг Мад” болгох боломжтой
    • Шатар нь НТӨ VII зууны үед Энэтхэгт үүссэн гэдэг
    • Өрөг бүр дунджаар 40 нүүдэл хийдэг
    • Хамгийн удаан үргэлжилсэн өрөг 1989 онд Николиkин болон Арсевик нарын хооронд болж 269 удаа нүүж 20цаг 15 минут болсны эцэст нь тэнцсэн байна.
    • Дэлхий дээр 605 сая хүн тогтмол шатар тоглодог
    • Армени улсад Шатрыг сургалтын системд нь оруулсан
    • Аль аль нь эхлээд нүүсний дараа 400 гаруй өөр нүүдлээр нүүх боломжтой
    • Аль аль нь хоёр дахь нүүдлээ хийсний дараа 72,084 нүүдлээр нүүх боломжтой
    • 1749 онд анхны шатрын гарын авлага гарч байсан
    • Хамгийн удаан тоглолоо гэхэд 5949 хүртэл нүүх магадлалтай
    • “Гүн Бодол” нэртэй компьютер 1988 онд шатрын их мастерыг ялснаар анхны хүнийг ялсан компьютер болон бүртгэгдэж дэлхийд шуугиан тарьж байв.