Хуучин Ютүбер байсан боксчин Жэйк Полтой домогт тулаанч Майк Тайсон тулалдах гэж буйг дэлхий нийтээрээ мэдэж буй. Харин дэлхийн олон хэвлэл мэдээллүүд алдарт боксчин яагаад хүүхдүүдийн үздэг байсан ютүбер залуутай тулалдах гэж буйг гайхширч байна. Энэ талаар Esquire сэтгүүлийн Тимоти Белла саяхан түүнээс тодруулжээ. “Сүүлийн дөрвөн жил бокс тоглоогүй 58 настай Тайсон яагаад 27 настай, өөрийнхөө нэр хүндийг өсгөхийг хичээж буй Пол шиг залуу тамирчинтай тулалдах болов” хэмээн асуухад:
Майк Тайсон: "Би шударгаар хариулъя. Тэр намайг гомдооно гэж бодохгүй байна. Жэйк Пол 9-1 гэсэн амжилттай яваа. Би бол алдар хүндийн хорхойтон. Би хүмүүст өдөржин миний тухай бодож байхад дуртай. Би харанхуйд урт наслахаас богинохон алдар суутай амьдрахыг илүүд үздэг. Би энэ бүх новшийн амжилтыг олж авахын төлөө тэмцсээр байсан. Насан туршдаа үүнийгээ хийсээр байх болно. Би хэзээ ч ханаж цадахгүй." Хэмээн хариулжээ.