АНУ-ын их сургуулиудын NCAA-д тоглох эрх нь баталгаажсан С.Ган-Эрдэнэ дэлхийн томоохон брэнд Адидасын нэрэн дор зохиогддог элит зэрэглэлийн “All American Camp-2024” бэлтгэлд оролцож байна. С.Ган-Эрдэнэ энэ хавар Охиогийн Их сургуулийн “Охайо Бобкатс” багт тоглох урилга хүлээж авсан ба МУГТ Ц.Шаравжамцын хуурай хүү бөгөөд Ш.Энхийн-Одын замналаар явж буй сагсан бөмбөгийн ирээдүй болсон залуу юм.
С.Ган-Эрдэнэ АНУ-ийн элит зэрэглэлийн "All American Cаmp 2024"-т оролцлоо
Ө
Өсөхбаяр
7 сарын 20
All American Camp нь сагсан бөмбөгийн тамирчдыг дэлхийд нээж харуулах, томоохон эксперт, судлаачдын хараанд өртдөг. Мөн залуу тамирчдын сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулж, нэр хүндийг нь өсгөхөд нөлөөлөхөөс гадна цаашлаад NBA-д ороход том хувь нэмэр болдог байна.
Өдгөө 17 настай С.Ган-Эрдэнэ тус бэлтгэлд оролцож буй анхны Монгол залуу болж байна. Мөн бэлтгэл дээр баг нь хожсон сайн мэдээтэй.