MSports logo
Хагас шигшээд шалгарах эхний тоглолтуудад Серби, АНУ-ын багууд ялалт байгууллаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 5

  • Хагас шигшээд шалгарах эхний тоглолтуудад Серби, АНУ-ын багууд ялалт байгууллаа

    Сагсан бөмбөгийн ДАШТ өндөрлөх улам бүр дөхөж, аваргын цомыг хүртэх магадлалтай багийн нэрс улам л цөөрсөөр байна. Харин энэхүү нэрэнд өнөөдөр Серби, АНУ-ын шигшээ багууд тунаж үлдэж чадлаа. Сербийн шигшээ АНУ-ыг хоёрдугаар шатанд хожин шуугиан тариад байсан Литва улсын шигшээтэй учраа таарч Манила хотын цэнгэлдэхэд 16:45 цагт тоглосон. Тоглолтын эхний үе харилцан оноо авч өнгөрсөн ч хоёрдугаар үеэс Сербийн довтолгоо илүү найдвартай байж 38-49 харьцаатай өндөрлөсөн. Хоёрдугаар хагаст Серби ямар боломж нөөцтэй баг вэ гэдгээ харуулж Литвийн шигшээд ямар ч боломж өгөлгүй 68-87 харьцаатай ялалт байгуулж нутгийн супер од Никола Иокичгүй хагас шигшээд шалгарч чадлаа.

    Хагас шигшээд шалгарах эхний тоглолтуудад Серби, АНУ-ын багууд ялалт байгууллаа

    Тоглолтын онцлох тоглогчоор Богдан Богданович нэрлэгдсэн ба багтаа 21 оноо, 4 самбар, 2 оновчтой дамжуулалт хоёр удаагийн алсын зайн шидэлтээр тус хүргэлээ. Сонирхолтой нь тэрээр ДАШТ-д нийтдээ 400+ холын зайн шидэлт амжилттай гүйцэтгэж домогт тоглогч Дирк Новитцкиг гүйцэхэд хоёрхон шидэлт дутуу байгаа юм. Удахгүй ч үүнийг нь эвдэг биз. Аваргын тоглолтын төлөө тэд Канад, Словани хоёрын аль хожсонтой нь энэ сарын 8-ны өдөр тоглох хуваарьтай. 

     

    Хагас шигшээд шалгарах эхний тоглолтуудад Серби, АНУ-ын багууд ялалт байгууллаа

    Харин нөгөө талд хоёрдугаар шатанд анхны хожигдлоо амссан АНУ хүчирхэг Сербийг хожин шуугиан тариад байсан Италийн шигшээтэй хожигдох эрхгүй тоглолт хийж 63-100 харьцаатай бут ниргэлээ. Нүдэнд нь аваргын цом, цагариг хоёроос өөр юу ч харагдахгүй байсан тэдэнд Литвийн шигшээ баг багийн тоглолт” гэж юу байдгийг утгаар нь харуулж хүнд цохилтод оруулсан билээ. Тэгвэл тэд энэхүү тоглолтод илүү хариуцлагатай илүү багийн тоглолт харуулж эхлэв. Учир нь Кэм Жонсоноос бусад бүх тоглогчид оноо авсан бөгөөд багийн найман тоглогч 8 ба түүнээс дээш оноо бүртүүлсэн байна. 

    Хагас шигшээд шалгарах эхний тоглолтуудад Серби, АНУ-ын багууд ялалт байгууллаа

    Микал Бриджес бүх тоглогчдыг 24 оноо 7 самбартайгаар тэргүүлж, Тайрис Халибөртон 18 оноо 5 дамжуулалтаар бусаддаа туслажээ. Одоо тэд хүссэн аваргын цомдоо хүрэхэд хоёр хожил үлдсэн бөгөөд эхлээд Герман, Латвийн багуудын аль хожсонтой есдүгээр сарын найманд 20:40 цагаас тоглоно.  

    Хагас шигшээд шалгарах эхний тоглолтуудад Серби, АНУ-ын багууд ялалт байгууллаа