MSports logo
Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын багууд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 4

  • Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын багууд шалгарлаа

    Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 19 дэх удаагийн тэмцээн Япон, Индонези, Филлиппин улсуудад 10 дахь өдрөө амжилттай үргэлжилж шөвгийн наймд өрсөлдөх багууд шалгарлаа. Тодруулбал хэсгийн тоглолтууд наймдугаар сарын 30-ны өдөр өндөрлөж шалгарсан 16 баг есдүгээр сарын гуравны өдөр хүртэл өрсөлдөн шилдэг найман баг маргаашнаас хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөх билээ. Шалгарсан багууд болон оноолтыг авч үзвэл. 

     

    Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын багууд шалгарлаа

    Литва болон Серби 

    2010 оны гуравдугаар байрт шалгарсан Литва өчигдөр шуугиан тарьж нэг ч хожигдол амсаагүй байсан хүчирхэг АНУ-ыг хожсоноор шөвгийн наймд шалгарлаа. Серби Италид хожигдсон ч хэсгээ тэргүүлж орж ирсэн тэд Доминикан, Пуэрто Рико улын шигшээг хожин 2014 оны дэд аварга тэд дөрөв дэх удаагаа шилдэг наймд шалгарлаа. Тэдний тоглолт маргааш Манила хотын цэнгэлдэх хүрээлэнд 16:45 цагаас тоглоно. 

    Итали болон АНУ

    Хоёрдугаар тойрогт хүчирхэг Сербийг хожин нэгдүгээр байр эзэлсэн Итали хэсгээсээ хоёроор шалгарсан АНУ-тай тоглоно. Америкчууд Литвад ялагдсан ялагдалдаа итгэж чадахгүй байгаагаа хэлсэн тэд Италийг бүх цаг үед 12:2-оор илүүрхэж байжээ. Тэдний тоглолт Литва-Сербийн тоглолтын дараа 20:40 цагаас тус ордонд тоглоно.  

     

    Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын багууд шалгарлаа

    Герман болон Латви

    Залуу бүрэлдэхүүнтэй Герман хэсгээ хоёр удаа тэргүүлэн 2006 оноос хойш анх удаа шилдэг наймд шалгарсан.  Харин Латви анх удаа шөвгийн наймд шалгарлаа. Латви эхний шатанд Францыг мулталж шуугиан тариад байсан бол хэсэгтээ Испани, Бразил, Канад зэрэг шилдэг багуудтай таарсан ч Испанийг 69-74, Бразилыг 84-104 харьцаатай бут ниргэж шөвгийн наймд шалгарах тасалбараа халаасалсан байна.  Харин Герман хоёрдугаар хэсэгтээ Словени, Австрали, Гүржийн багуудыг бүгдийг ялсан ба ЕвроБаскет-д Латвийг 3-2 харьцаатай илүүрхэж байна. Тэдний тоглолт Манила хотын цэнгэлдэх хүрээлэнд есдүгээр сарын зургааны өдөр 16:45 цагаас болно. 

    Канад болон Словени

    Шинэ залуу, чадварлаг бүрэлдэхүүнтэй Канад хоёрдугаар шатанд өмнөх удаагийн Дэлхийн аварга Испанийг 85-88 харьцаатай хожин хэсгээс нь мулталсан. Тэд 1994 оноос хойш анх удаа шөвгийн наймд шалгарсан. Германд 100-71 харьцаатай хожигдсоноос өөр хожигдол амсаагүй Лука Дончичоор ахлуулсан Словенийн шигшээ гурав дахь удаагаа шилдэг наймд бичигдэж байна. 2008 оны Европын Олимпын эрх олгох тэмцээнд түрүүлсэн Словени, Канад хоёр анх удаа нүүр тулах гэж байна.