MSports logo
Япон улс Ази тивийн шилдгээр шалгаран Парис-2024 олимпын эрхээ авлаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 4

  • Япон улс Ази тивийн шилдгээр шалгаран Парис-2024 олимпын эрхээ авлаа

    Сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрсдийн нутаг дээр зохиож буй Японы шигшээ баг Ази тивээс Парис-2024 зуны Олимпод оролцох хоёр эрхийн нэгийг авч чадлаа. Тэд эхний шатанд хэсэгтээ Венесуэлийн шигшээг           86-77 харьцаатай буулган авч нэг оноо цуглуулаад байсан билээ. Тэгвэл тэд хоёрдугаар шатанд шалгарч чадаагүй ч Олимпын эрх авахын тулд дахин нэг хожил байгуулах шаардлагатай болоод байсан юм.

    Япон улс Ази тивийн шилдгээр шалгаран Парис-2024 олимпын эрхээ авлаа

    Есдүгээр сарын хоёрны өдөр хэсгээсээ гурваар гарсан Кабо-Вердег хүндхэн тоглолтын туршид 80-71 харьцаатайгаар Окинава цэнгэлдэхэд буулган авч түүхэн тоглолтыг үзүүллээ. Импорт тоглогч Жошуа Хокинсон 29 оноо, 7 самбар авсан бол Кэйсэй Томинага 22 оноо 2 оновчтой дамжуулалт гүйцэтгэн багтаа том тус хүргэж энэхүү хожлыг байгууллаа.

    Япон улс Ази тивийн шилдгээр шалгаран Парис-2024 олимпын эрхээ авлаа

    Тоглолтын дараагаар Японы ахлах дасгалжуулагч Том Ховассе "Бид юу хийж чадахаа дэлхийд харуулсан гэж бодож байна. Одоо бид сагсан бөмбөг сонирхогчдын хараанд өртөж Япон улс сагсан бөмбөгийн газрын зурагт дахин гарч ирлээ. Олимпод оролцож байгаа нь маш том алхам болж байна” хэмээн мэдэгдсэн юм.  

    Япон улс Ази тивийн шилдгээр шалгаран Парис-2024 олимпын эрхээ авлаа

    Энэхүү хожлоор Япон 2024 оны Парис-2024 олимпод оролцох зохион байгуулагч орон Франц, Австрали, Өмнөд Суданы хамтаар дөрөв дэх баталгаажсан баг болж байна.  

    Япон улс Ази тивийн шилдгээр шалгаран Парис-2024 олимпын эрхээ авлаа