MSports logo
Хүндийн өргөлтийн дэлхийн аваргад манай улсаас 10 тамирчин оролцож байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 5

  • Хүндийн өргөлтийн дэлхийн аваргад манай улсаас 10 тамирчин оролцож байна

    2023 оны Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2023 оны 9-р сарын 4-нөөс 9-р сарын 17-ны хооронд Саудын Арабын Эр-Рияд хотод зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй 3, эмэгтэй 7, нийт 10 тамирчин оролцох юм. Өчигдөр Ө.Чагнаадорж, У.Амарбаяр, Б.Тунгалаг нар өрсөлдсөн бол. Есдүгээр сарын долоонд Б.Хонгорзул, найманд Э.Энхтамир, 10-нд Г.Ануужин, Т.Отгончимэг, 11-нд Г.Энэрэл, 15-нд М.Анхцэцэг, 17-нд Б.Муратбек нар өрсөлдөх юм.

    Хүндийн өргөлтийн дэлхийн аваргад манай улсаас 10 тамирчин оролцож байна

    Энэхүү ДАШТ нь 2024 онд Францын Парис хотноо болох “Парис-2024” зуны Олимпын наадамд оролцох эрхийн төлөө тул манай тамирчдад чухал ач холбогдолтой. Энэ сарын 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжлэх энэ удаагийн тэмцээнд дэлхийн 117 орны 719 тамирчин оролцож байна. 

    Манай улсаас оролцож буй тамирчид:

    Эрэгтэй:

    -55 кг: Ө.Чагнаадорж

    -61 кг: У.Амарбаяр,

    +109 кг: Б.Муратбек

    Эмэгтэй:

    -45 кг: Б.Тунгалаг

    -59 кг: Э.Энхтамир, Б.Хонгорзул

    -64 кг: Т.Отгончимэг, Г.Ануужин

    -71 кг: Г.Энэрэл

    -81 кг: М. Анхцэцэг