MSports logo
Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээны аваргын тоглолтын үеэр маш хүндээр унажээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 1

  • Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээны аваргын тоглолтын үеэр маш хүндээр унажээ

    Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээний аваргын төлөөх тоглолтод Испанийн чансааны 5-р байрт бичигдэж буй Бернабе Сапата Мираллестай учраа таарч тоглосон билээ. Уг тоглолтын үеэр бөмбөгт  хүрэхийн тулд хөлбөмбөгийн хаалгач шиг сунан унаж, духаа талбайд цохин бөхийж тоглогч үзэгчдийг өндөлзүүлсэн түгшүүртэй байдалд орсон юм. Жокович босч ирснийхээ дараа үсэрч үзэгчид рүү санаа зовох зүйлгүй “Зүгээр” гэсэн санааг илэрхийлэн даллав.  Уг тоглолтод Сапата Мираллесийг 6:4, 6:1, 6:1-ээр хожсон тул Жокович онооны төлөө тэмцэлдэх шаардлагагүй байсан юм.

    Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээны аваргын тоглолтын үеэр маш хүндээр унажээ

    Өнөө цагийн талбайн теннисний домог Жокович Сапата Мираллесийн эсрэг хийсэн тоглолтдоо сэтгэл хангалуун бус байсан хэмээн тэмцээний дараах ярилцлагадаа дурджээ. Тэрээр өөрийгөө хэтэрхий удаан эхлүүлсэн хэмээн үзсэн байна. Тэмцээний дараа түүний бэртэл гэмтлийн талаар асуухад "Бид чийглэг, халуун нөхцөлд өдөрт хэдэн цаг бэлтгэл хийж, талбай дээр учирч болзошгүй бүх зүйлд бэлэн байхыг хичээдэг. Тэмцээнд орсны дараа ч бэлтгэлтэй байх хэрэгтэй. Өөрийгөө бэлэн гэж бодсон ч үргэлжлүүлэн сайжруулахыг хичээх хэрэгтэй" гэж хариулсан байна. 

    Новак Жокович АНУ-ын нээлттэй тэмцээны аваргын тоглолтын үеэр маш хүндээр унажээ