Франц улсын Парис хотноо наймдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулагдсан “Парис Гран При-2023” олимпын эрхийн өндөр оноо олгох тэмцээнд Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ амжилттай оролцож хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нараар дасгалжуулсан манай тамирчид Паралипд оролцох эрхээ ахиулж Парис-2024 олимпод оролцох эрхээ баталгаажуулсан юм.
Манай тамирчдын гаргасан амжилт нь:
Эрэгтэй 63кг МУГТ Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль
Эмэгтэй 52кг ОУХМ У.Сүрэнжав мөнгөн медаль
Эмэгтэй 47кг МУГТ Х.Энхтуяа хүрэл медаль тус тус хүртсэн байна