MSports logo
Талбайн теннисчин Энди Мюррей олимпын дараа зодог тайлна
  • Н
    Нанва

    7 сарын 24

  • Талбайн теннисчин Энди Мюррей олимпын дараа зодог тайлна

    Өдгөө 37 настай талбайн теннисчин Мюррей нь Парис-2024 олимпын наадмын дараа зодог тайлж байгаагаа өөрийн твиттер хуудаснаа бичжээ. "Сүүлчийн теннисний тэмцээнд оролцохоор Парист ирлээ. Их Британийн төлөө өрсөлдөх нь миний карьерын хамгийн мартагдашгүй өдрүүд байсан. Би үүнийг эцсийн удаа хийж байгаадаа маш их бахархаж байна!" хэмээн нийтэлсэн байна. Ийнхүү түүний тамирчны замнал нь Парист өндөрлөх гэж байна. Олимпын ганцаарчилсан төрөлд хоёр алтан медаль хүртсэн цорын ганц теннисчин Мюррей "Парис-2024" оны нээлтийн ёслолоос гуравхан хоногийн өмнө зодог тайлах шийдвэрээ гаргажээ.

    Талбайн теннисчин Энди Мюррей олимпын дараа зодог тайлна

    Энди Мюррей гэж хэн бэ? 

    Энди Мюррей нь Шотланд улсын талбайн теннисчин бөгөөд “Их дуулга” тэмцээнд 3 удаа түрүүлж, эрэгтэй ганцаарчилсан төрөлд  “Олимпын алтан медаль”-ийг хоёр удаа хүртэж байсан нэрт тамирчин юм. Мөн "Рио-2016"-д Аргентин улсын Хуан Мартиндель Потрог хожиж, олимпын ганцаарчилсан төрөлд хоёр удаа түрүүлсэн анхны эрэгтэй теннисчин болсон. 

    Талбайн теннисчин Энди Мюррей олимпын дараа зодог тайлна

    Мюррей 2017 онд ташааны бэртэл авч 2018 онд хагалгаанд орсон. Энэ нь түүний тоглолтыг эрс хязгаарласан бөгөөд 2019 оны 1-р сард болсон Австралийн нээлттэй тэмцээний өмнөхөн тэр жилдээ зодог тайлах бодолтой байгаагаа мэдэгдсэн. Бэртлээс эргэн ирсний дараа Хатан хааны клубт хосын төрөлд (Феличиано Лопезтэй хамт) тоглож, тэмцээндээ эргэн ирж, хосууд аварга болсон.
    Мюррей 2004 онд АНУ-ын өсвөрийн нээлттэй тэмцээнд анхныхаа аварга цолыг хүртсэн боловч түүний оргилд хүрэх зам нь тийм ч хялбар байгаагүй. 2007 оны 4-р сард дэлхийн шилдэг 10, хоёр жилийн дараа эхний 4-т шалгарсан тэрээр тухайн үеийн "Гурван том" тоглогчид болох Рожер Федерер, Рафаэль Надаль, Новак нарын "Их дуулга"-ын аваргын цомын амжилтыг эвдэж чадаагүй юм. Тэрбээр 2012 оны эхээр "Их дуулга"-ын найман удаагийн аварга, Чехийн од асан Иван Лендлийг өөрийн дасгалжуулагчаар ажиллуулахаар сонгосон нь Мюррейгийн хувьд хамтын ажиллагаа үр дүнтэй болсон гэж үздэг. Тамирчин хүний хамгийн чухал зүйл сэтгэлзүйн байдал бөгөөд Лендлийг түүнд өөрийгөө хянах чадвар, өөртөө итгэх итгэлийг илүү сайн зааж өгснөөр түүний карьерт том нөлөө үзүүлсэн гэж үздэг байна.

    Талбайн теннисчин Энди Мюррей олимпын дараа зодог тайлна

    “Их дуулга” нь мэргэжлийн талбайн теннисний хамгийн том аварга шалгаруулах тэмцээн бөгөөд тамирчин нь хуанлийн нэг улиралд дөрвөн томоохон аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсний дараа л "Их дуулга"-д оролцох эрхэд хүрдэг. Дөрвөн томоохон аварга шалгаруулах тэмцээнд Австралийн нээлттэй тэмцээн, Францын нээлттэй тэмцээн, Уимблдон, АНУ-ын нээлттэй тэмцээнүүд багтдаг.  

    Талбайн теннисчин Энди Мюррей олимпын дараа зодог тайлна