MSports logo
Мото кроссын 56 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах цуврал уралдааны гурав дахь гараа боллоо
  • Н
    Нанва

    7 сарын 23

  • Мото кроссын 56 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах цуврал уралдааны гурав дахь гараа боллоо

    Мотокроссын 56 дахь удаагийн УАШТ-ий 3 дахь гараа Морингийн даваанд амжилттай зохион байгуулагджээ. Уг тэмцээнд нийт 71 тамирчин 7 ангилалд өрсөлдөж хурд хүчээ сорьсон байна. 

    Насанд хүрэгчдийн ангилал нь Pro, Hobby, Kayo, 250CC ангилалуудаар шилдгүүдээ шалгаруулснаас Pro буюу мэргэжлийн ангилалд Б. Мэндбилэг тэргүүлсэн байна. Түүний хувьд энэ жилийн 3 гараанд 2 удаа түрүүлж, 1 удаа 2-р байранд орж байжээ. 

    Мото кроссын 56 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах цуврал уралдааны гурав дахь гараа боллоо

    Харин өсвөрийн 8-14 насны ангилал нь 85СС, 65СС, 50СС гэсэн төрлүүдээр шилдгүүдээ тодруулж 50СС ангилалд Б. Итгэл тэргүүн байранд орсон байна. 
    Харин Hobby ангилалд 250СС Б. Өсөхбаяр, 85СС Л. Оргил, 65СС М.Анар, Т. Ирмүүн тэргүүн байрыг эзэлжээ. 

    Мото кроссын 56 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах цуврал уралдааны гурав дахь гараа боллоо

    Уг тэмцээнд спортын клубүүдээс гадна мотоциклын KAYO, KOBE брендийн мотоцикл худалдаалдаг залуус нэг ангилал болж  уралдаанд оролцсоноор энэ жилийн уралдаан илүү онцлогтой болж байна гэж МАМСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Д. Очирсүх хэлсэн байна. Дараагийн буюу 4-р гараа Сэлэнгэ аймгийн Зүүн бүрэн суманд болно. Харин сүүлийн буюу шигшээ гараа 8 сарын 17, 18нд Морингийн даваанд болж нийлбэр дүнгээр Улсын аваргууд тодорно.