MSports logo
Гималайн нурууны Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин Б.Батхишиг болжээ
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • Гималайн нурууны Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин Б.Батхишиг болжээ

    Монгол уулчин Б.Батхишиг Гималайн нуруудын нэг дэлхийн найм дахь өндөрлөг, 8163 метрийн өндөрт байрлах Манаслу оргилд амжилттай гарчээ. Тэрбээр есдүгээр сарын 24-ны өглөө 05:08 цагт амжилттай гарсан ба тус оргилд хүрсэн Монголын анхны эмэгтэй уулчин болж байна. Б.Батхишиг өмнөн нь 2023 оны тавдугаар сарын 18-нд дэлхийн дөрөв дэх өндөр оргил 8516 метр өндөртэй Түвдэд байрших Лхоце оргилд гарсан удаатай. Тухайн үед өөрийгөө хорт хавдраар өвчилснийг мэдээгүй явсан гэнэ. Лхоце оргилд гарсны дараа дахин нэг 8000 метрээс дээш метрийн өндөр оргилд гарах зорилго тавьсан байна. 

    Гималайн нурууны Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин Б.Батхишиг болжээ

    Гэтэл бие нь сайжрахгүй явсаар 2023 оны аравдугаар сард хөхний хорт хавдраар өвчилснөө мэдэж, 12-р сард мэс засалд оржээ. 2024 оны зургаадугаар сард хавдрын эмчилгээгээ бүрэн хийлгэж, эмчлэгджээ.

    Уулчин Б.Батхишиг хорт хавдартай, хорт хавдрыг даван туулж яваа хүмүүст урам зориг өгөх, хүн өөрөө хүсэж, зоригтой байвал зорилгодоо хүрч чаддаг гэдгийг харуулах гэж энэхүү авиралтыг хийсэн гэж ярьсан байна.

    Тэрбээр Монголоос ганцаараа явсан бөгөөд Америк, Англи, Беларус, Румын, Энэтхэг, Непаль зэрэг улс, "8kexpedition"-ий шерпа нартай нийлсэн 36 уулчдын хамт тус оргилд хүрсэн байна. Манай уулчин 24-ний өглөө 05.08 цагт оргилд гарсан багийнхаа дөрөв дэх уулчин болсон байна.

    Гималайн нурууны Манаслу оргилд гарсан Монголын анхны эмэгтэй уулчин Б.Батхишиг болжээ