MSports logo
Чөлөөт бөх: Дэлхийн чансаа олгох томоохон тэмцээн Улаанбаатар хотноо болно
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • Чөлөөт бөх: Дэлхийн чансаа олгох томоохон тэмцээн Улаанбаатар хотноо болно

    Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо ирэх 2025 онд зохион байгуулагдах бөхийн төрлүүдийн нас насны ангиллын ДАШТ, Дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээн, Тивийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг хүлээн авч зохион байгуулах улс болон хуваарийг зарлалаа.

    2025 онд нийт чансаа олгох дөрвөн цуврал тэмцээн явагдана. Түүний нэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод явагдана. 

    2025 оны чансаа олгох хуваарь:

    1 дэх чансааны тэмцээн: Загреб, Хорват (2-р сарын 5-9)

    2 дахь чансааны тэмцээн: Тирана, Албани (2-р сарын 26-аас 3-р сарын 2)

    3 дахь чансааны тэмцээн: Улаанбаатар, Монгол (5-р сарын 29-өөс 6-р сарын 1)

    4 дэх чансааны тэмцээн: Будапешт, Унгар (7-р сарын 17-20)



    Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Иордан улсын Амман хотод гуравдугаар сарын 25-аас 30-ны хооронд зохион байгуулахаар болсон байна. Харин Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Хорватын Загреб хотноо есдүгээр сарын 13-21-ний хооронд болно.

    Насны ангиллын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь:

    17 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - Грекийн Афин (7-р сарын 28-3)

    20 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - Болгар, Софи (8-р сарын 18-24)

    23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - Сербийн Нови Сад (10-р сарын 20-26)

    Ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - Унгарын Будапешт (10-р сарын 7-12) тус тус зохиогдоно.

    Чөлөөт бөх: Дэлхийн чансаа олгох томоохон тэмцээн Улаанбаатар хотноо болно

    2028 оны олимпын жилд чансааны хоёр л цуврал тэмцээн зохиогдох ба Хорватын Загреб, Унгарын Будапешт хотуудад зохиогдоно.