MSports logo
Багийн зүгээс Леброн болон Бронни хоёрын анхны тоглолтод томоохон ач холбогдол өгнө
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 26

  • Багийн зүгээс Леброн болон Бронни хоёрын анхны тоглолтод томоохон ач холбогдол өгнө

    Лос Анжелес Лэйкерс багийн ахлах дасгалжуулагч Ж.Ж.Редик энэ улиралд NBA-ийн түүхэн дэх анхны аав хүү хоёр нэг багт зэрэг тоглож буй тохиолдол болох Леброн Жэймс, Бронни Жэймс нарын тоглолтын талаар аль хэдийн бодоод эхэлжээ. Энэ улиралд хоёр тоглогчийг талбайд зэрэг оролцуулна гэдгээ амласан. Харин тухайн мөч хэзээ, ямар үед байж болох талаар толгойгоо гашилгаж байгаа гэнэ.

    Өнөөдөр Лэйкерсийн сагсан бөмбөгийн асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч, ерөнхий менежер Роб Пелинкатай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Редик "Бид энэ талаар нухацтай ярилцсан бөгөөд тухайн тоглолтыг хэрхэн гайхалтай болгох талаар мэдээллүүд солилцож байна. Бронни, Леброн нартай хамт энэ талаар ярилцах нь ойлгомжтой. Тэд ч бас энэ хэлэлцүүлгийн нэг хэсэг байх ёстой."

    Багийн зүгээс Леброн болон Бронни хоёрын анхны тоглолтод томоохон ач холбогдол өгнө

    Леброн энэ жил 39 настай бөгөөд 22 дахь улиралдаа тоглох гэж байна. Түүний хүү Бронни 19 настай бөгөөд USC-д нэг улирал тоглосныхоо дараа Лос Анжелес баг түүнийг драфтын 2-р тойргийн 55 дахь сонголтоор сонгосноор NBA-д анхны жилдээ хөл тавьж байна.

    10-р сарын 22-нд Лэйкерс Миннесота Тимбервулвс багийг хүлээн авч тэдний улирал эхэлнэ. Харин энэ долоо хоногт бэлтгэлийн талбайд болсон бүх тоглогчдыг тоглуулсан тоглолтын үеэр Леброн Жэймс хүүгийнхээ эсрэг бэлтгэл хийжээ. Леброн Броннигоор хамгаалуулж, түүнийг шахан самбар доороос төвөггүй оноо авсан байна. Дараа нь тэд хэд хэдэн үг солилцоод амжиж. Леброн өнөөдөр өөрийнхөө сошиал сувагтаа Пелинкагийн бичсэн “Илүү хамгаалалт, Гайхалтай довтолгоо" гэсэн нийтлэлийг хуваалцсан нь цаанаа учиртай биз.