Боксын спортын гурав дахь удаагийн “Дэлхийн Боксын Цом- Улаанбаатар 2024”-ын финалын гал гарсан тулаанууд өнөөдөр эхлэх гэж байна. Тус тэмцээн нь Ази тив тэр тусмаа Монгол улсад анх удаа Дэлхийн Боксын холбооноос зохиогдож буй олон улсын боксын аварга шалгаруулах тэмцээн гэдгээрээ онцлогтой. Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэйльс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, БНХАУ, Филиппин зэрэг улсуудаас хуран цугларсан шилдэг 100 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй 11 жинд хүч үзэж, өнөөдөр ялагчдаа тодруулах гэж байна.
Бокс: Дэлхийн Цомын тэмцээний аваргын төлөө манай найман тамирчин тулалдана
9 сарын 26
Манай улсаас 27 тамирчид тус тэмцээнд өрсөлдсөн ба өнөөдөр аваргын төлөө нийт найман тамирчин шалгарсан байна.
Эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд хоёр Монгол тамирчид буюу Э.Мичидмаа, ОУХМ О.Есүгэн нар өрсөлдөнө. 60 кг-ын жинд ОУХМ М.Намуун Японы тамирчин Аяака Тагучигийн эсрэг аваргын төлөө хүч үзнэ. Харин эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд А.Баттулга, БНХАУ-ын боксчин Лиу Чуангтай, 57 кг-ын жинд хоёр Монгол боксчид буюу Д.Ганболд, Х.Билгүүнсайхан нар хоорондоо хүч үзнэ. Тэдний араас 71 кг-ын жинд Б.Мишээлт, БНХАУ-ын тамирчин М.Еэ Эрдавулиетитэй, +92 кг-ын жинд ОУХМ Х.Бекнур, Германы боксчин Оучаоу Аминтай аваргын алтан медалийн төлөө хүч үзэх нь ээ. Энэхүү тэмцээн нь World Boxing холбооноос чансааны оноо олгож буй анхны тэмцээн бөгөөд, жилд дөрвөн удаа зохиогдох гэнэ. Финалын тоглолтууд 14:00 цагаас UG Arena-д эхэлнэ.