Хойд Америкийн эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн лиг болох WNBA-ийн Плэй-оффын эхний шатны тоглолтууд өнөөдөр өндөрлөлөө. Хасагдах шатанд шалгарах эрхийн төлөө залуу од Кэйтлин Кларк тэргүүтэй Индиана Февер баг Коннектикат Сан багтай хийсэн цувралын хоёр дахь тоглолт ширүүн болж өндөрлөв. Тоглолтын дөрөвдүгээр үе хүртэл өрсөлдсөн өрсөлдөөний эцэст Mohegan Sun Arena-д илүү туршлагатай гэгдэх Коннектикат Сан баг 87-81 харьцаатай ялалт байгуулж хагас шигшээд шалгарлаа. Залуу бөгөөд хор шартай гэдгээ өнөөдөр харуулсан Кларк тоглолтын төгсгөлд "Энэ баг болон энэ багийн тоглогчдын хувьд бидэнд ирээдүй байна. Бид толгойгоо гудайлгахгүй” гэжээ.
WNBA: Кэйтлин Кларкын улирал дууссан ч, энэ зөвхөн эхлэл
Ө
Өсөхбаяр
9 сарын 26
Индиана Феверс баг 2016 оноос хойш анх удаа Плэй-оффт шалгарсан энэ бөгөөд энэ амжилтыг үзүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан Кэйтлин Кларк MVP санал хураалтаар 4-р байр эзэлсэн байна. Хасагдах шатанд Нью Йорк Либерти баг өмнөх жилийн аварга Лас Вегас Эйстэй таарсан бол Миннесота Линкс баг Коннектикат Санс багтай учраа таарлаа.
Хэдийгээр анхны улирлаа өндөрлүүлсэн ч Кэйтлин Кларкын хувьд онцгой жил байлаа.
Түүний энэ жил тогтоосон амжилтуудаас:
- Хоёр трипл дабл гүйцэтгэсэн анхны Рүүки
- Улиралд хамгийн олон оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн тоглогч
- Улиралд хамгийн олон алсын зайн шидэлт амжилттай болгосон Рүүки
- Багийнхаа түүхэн дэх хамгийн олон дабл дабл
- Улиралд хамгийн олон оноо авсан холбогч
- 400 оноо болон 200 дамжуулалтад хамгийн хурдан хүрсэн тоглогч
- Нэг тоглолтод хамгийн олон дамжуулалт дунджилсан тоглогч
- 350 оноо, 100 самбар, 150 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн анхны Рүүки
- Лигийн түүхэнд нэг тоглолтод багадаа 20 оноо, 15 дамжуулалт, 5 самбар гүйцэтгэсэн анхны тоглогч
- Нэг улиралд хамгийн олон удаа алсын зайнаас хийсэн тоглогчийн хоёрт
- Ассошиатед Прессийн WNBA-ийн нэгдүгээр баг
- Ассошиатед Прессийн оны шилдэг Рүүки /тодроогүй байгаа/