MSports logo
Дэлхийн шатрын Олимпиадад манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилттай өрсөлдлөө
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 25

  • Дэлхийн шатрын Олимпиадад манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилттай өрсөлдлөө

    Шатрын спортын 45 дахь удаагийн Дэлхийн шатрын Олимпиад Унгар улсын Будапешт хотноо есдүгээр сарын 10-аас 24-ны өдөр хүртэл амжилттай зохиогдож өндөрлөлөө. Тус олимпиадын хамгийн залуу бүрэлдэхүүнтэй гэгдэх Монгол улсын эрэгтэй шигшээ баг дэлхийн 188 улсын баг тамирчдаас 5 хожил, 2 тэнцээ, 4 хожигдолтойгоор 62-р байранд бичигдлээ. Харин тэмцээний эхний өдрүүдэд 3-р байр хүртэл амжилт үзүүлээд байсан эмэгтэй шигшээ баг 169 улсын багаас 7 хожил, 1 тэнцээ, 3 хожигдолтойгоор 16-р эзэллээ.

    Дэлхийн шатрын Олимпиадад манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилттай өрсөлдлөө

    Эрэгтэй шигшээ багийн тамирчин өрсөлдсөн FM Сумъяагийн Чингүүн хувийн үзүүлэлтээр амжилттай тоглож, Их Мастер цолын анхны болзлоо биелүүлжээ. Мөн FМ Эрдэнийн Баасансүрэн хувийн үзүүлэлтээр мөн амжилт үзүүлж, Олон улсын Мастер цолын нэг болзол хангасан байна. Э.Баасансүрэн нь шатрын спортоор мэргэжлийн түвшинд хичээллэхийн зэрэгцээ АНУ-д дэлхийн томоохон Их сургууль болох Berkeley-д суралцдаг манай шилдэг залуу шатарчдын нэг юм. 46 дахь удаагийн шатрын олимпиад 2026 онд Узбекистан улсад зохиогдох хуваарьтай байна.

    Дэлхийн шатрын Олимпиадад манай эрэгтэй, эмэгтэй шигшээ баг амжилттай өрсөлдлөө