MSports logo
Жэйсон Тэйтум: “Би үргэлж сайжирч байгаа юм шиг санагдаж байна. Та миний хамгийн сайн хувилбарыг хараагүй”
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 25

  • Жэйсон Тэйтум: “Би үргэлж сайжирч байгаа юм шиг санагдаж байна. Та миний хамгийн сайн хувилбарыг хараагүй”

    Бостон Селтикс багийн супер од Жэйсон Тэйтум аль хэдийн өөрийн өвөө бүтээж яваа. Гэхдээ тэрбээр дээд хязгаартаа хараахан хүрээгүй гэж үзэж байна.

    Багийн хэвлэл мэдээллийн өдөрлөгийн үеэр Тэйтум “NBC Sports”-д ярилцлага өгөхдөө NBA-ийн бусад тоглогчдыг бэлэн байгаарай хэмээн мэдэгдэв. 

    Тэрбээр "Би үргэлж сайжирч байгаа юм шиг санагдаж байна. Та бүхэн миний хамгийн шилдэг хувилбарыг хараагүй байна" хэмээн хэлжээ. Хөтлөгч "Та гэхдээ тэгэх ёсгүй биш үү” гэхэд Тэйтум: “Тийм ээ. Би дөнгөж 26-тай, би үргэлжлүүлэн сайжрах ёстой" гэжээ.  

    Тэйтум бол 5 удаагийн Бүх од, 3 удаагийн Бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдсэн. Өнгөрсөн улиралд Селтикс багийн хамтаар түүхэн дэх 18 дахь удаагаа аварга авахад тусалсан. Мөн энэ зун болсон Парисын олимпод АНУ-ын багийн хамтаар алтан медаль хүртсэн билээ. Түүгээр ч зогсохгүй удахгүй Netflix дээр гарах "Starting 5" нэртэй таван тамирчдын түүхийг өгүүлэх баримтат кинонд анхны оддын нэг болсон.

    Тэйтум нэмж сэтгүүлчдэд хэлэхдээ "Аваргын хувьд энэ цолоо удаан хамгаалах, тэгэхийн тулд юу хэрэгтэйг мэдэх нь бусад үеэс өөр мэдрэмж төрүүлж байна. Уулын оройд аль болох чадахаараа олон удаа гарахыг хүсэж байна” хэмээн мэдэгджээ.


    Жэйсон Тэйтум: “Би үргэлж сайжирч байгаа юм шиг санагдаж байна. Та миний хамгийн сайн хувилбарыг хараагүй”