MSports logo
Пол Жорж карьертаа анх удаа 8 дугаартай өмсгөлөө хүлээн авлаа
  • Н
    Нанва

    7 сарын 25

  • Пол Жорж карьертаа анх удаа 8 дугаартай өмсгөлөө хүлээн авлаа

    Пол Жорж 4 жилийн хугацаатайгаар дорнод бүсийн шилдэг багуудын нэг “Филадельфиа 76” багт 212 сая долларын гэрээтэйгээр нэгдэн 8 дугаартай тоглох өмсгөлөө хүлээн авлаа.
    Тэрээр Лос Анжелес Клипперс багт 5 улирлын турш тоглосон бөгөөд энэ зун буюу сүүлийн жил гэрээгээ цуцлах эрхтэйгээр "Филадельфиа 76" багийн саналыг хүлээн авч тэдэнтэй нэгдсэн. Мөн шинэ өмсгөлөө хүлээж авах Сиксерсийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцож анх удаа Сиксерс багийн тоглогчийн хувиар хэвлэл мэдээллийнхэнтэй уулзлаа. 

    Пол Жорж карьертаа анх удаа 8 дугаартай өмсгөлөө хүлээн авлаа

    “Сиксерс багт нэгдэх боломж олгосон багийнхаа удирдлагууддаа баярлалаа. Би энэ гэр бүлд нэгдэж байгаадаа маш их баяртай байна. Би Тайрис Макси, Жоел Эмбийд хоёрыг биширсээр ирсэн. Учир нь тэд тэр их амжилтын төлөө хамтарч зүтгэж чадаж байгаа харагддаг. Мөн Жоел миний бүх оддын тоглолтын хамгийн дотнын найзуудын нэг байсан. Хэзээ нэгэн цагт бид нэг багийн андууд болоод хамт зүтгэх боломжтой юм шиг санагддаг. Манай гэр бүлийнхэн ч мөн үүнийг тэсэн ядан хүлээж байсан. Энэ бол миний карьерын энэ үе шат дахь хамгийн сайн бөгөөд дараагийн алхам гэдгийг бид мэдэрч байна. Энэ гэр бүлийн хичээл зүтгэл зорилго нь миний зорилготой яг таарч, тохирч байна гэж би бодсон тул энэ алхмыг хийсэн” хэмээн хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. 

    Пол Жорж нь анх 2010 оны драфтын 10 дахь сонголтоор дорнод бүсийн Индиана Пэйсерс багт нэгдэж 7 улирал тоглосны дараа, өрнөд бүсийн Оклахома Сити багт нэгдсэн. Тус багт  2 жил тоглосны дараа өрнөдийн Лос Анжелес  Клипперс  багт 2019 онд орж 5 улирал тоглосон ба өрнөд бүсийн хоёр багт ээлж дараалан бууриа сэлгэсний эцэст ийнхүү дорнодын багтаа эргэн ирлээ. 

    Пол Жорж карьертаа анх удаа 8 дугаартай өмсгөлөө хүлээн авлаа