MSports logo
NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 18

  • NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    ESPN-ээс гаргадаг NBA-ийн шинэ улирлын шилдэг 100 тоглогчдын чансааг зарласан ба өнөөдөр тэд хамгийн шилдэг 10 тоглогчийг танилцуулжээ.  

    Никола Жокич, Яннис Антетокунмпо, Шай Гилжиус-Александр, Лука Дончич зэрэг энэ жилийн MVP түвшний тоглогчид болон 22 дахь жилдээ тоглох гэж буй Леброн Жэймс, лигийн шилдэг мэргэн буудагч Стефен Көрри нар хэдэд эрэмбэлэгдсэн бол?


    Доорх чансааг гаргахад ESPN-ийн 150 гаруй сурвалжлагч, редактор, продюсер, шинжээчээс бүрдсэн баг 2024-25 оны улиралд тоглогчдын талбай дээрх үзүүлэлт, чанар, багтаа үзүүлэх нөлөө зэргийг харгалзаж үнэлгээ өгчээ.

    10. Энтони Эдуардс 

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 13-т


    Эдуардс 2024 оны улиралд шилдэг тоглолтоо харуулсан ба Бүх-оддын тоглолт, Бүх NBA-ийн багт сонгогдсон. Плей-оффт өөрийгөө бүрэн харуулж, хоёрдугаар тойрогт Чононууд өнгөрсөн жилийн аварга Денвер Наггетсийг хожсоноор Эдуардсын үнэлэмж дээд цэгтээ хүрсэн юм.

    9. Кевин Дурант

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 7-д


    Дурантийн өндөр түвшний тоглолт энэ жил ч мөн адил үргэлжилнэ. Өнгөрсөн улиралд 75 тоглолтод оролцсон нь түүний 2019 оны гэмтлээс хойших хамгийн олон тоглолтод оролцсон улирал боллоо. Тэрбээр талбай дээр байх бүртээ үр ашигтай тоглож, 52/41/86 хувийн гүйцэтгэлээр 27,1 оноо дунджилсан юм. Мөн Плей-оффын эхний шатанд Миннесотад хожигдсон ч тус цувралд 55/42/82 хувьтайгаар 26.8 оноо дунджилсан байна. Энэ зун Парисын олимпын наадамд Стефен Көрри, Леброн Жэймс нарын араас гурав дахь шилдэг оноо түүгч болсон билээ.

    8. Жоел Эмбийд 

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 3-т

     

    Энэ жил түүний чансаа 5 байр ухарсан нь бэртэл гэмтэлтэй холбоотой. Эмбийд өнгөрсөн улиралд гэмтэлгүй байхдаа үүхэн улирлыг өнгөрөөж байлаа. Учир нь тэр зөвхөн Уилт Чемберлэйний араас талбайд өнгөрүүлсэн минутаасаа илүү оноо авсан хоёр дахь тоглогч болсон юм. Түүний дараа нь өвдөгний гэмтэл нь түүний улирлыг өндөрлүүлсэн. Үүний үр дүнд NBA-ийн Хэрэв Эмбийд энэ улирлыг эрүүл давж чадвал ирэх улиралд дахин энэ жагсаалтын эхний тавд багтах боломжтой.

    7. Леброн Жэймс 

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 9-т


    АНУ-ын шилдэг сагсан бөмбөгчид зуны олимпын наадамд оролцохоор энэ улиралд Парист бууж, алтан медаль хүртсэн. Жэймс карьерынхаа гурав дахь алтан медалиа хүртэж, тэмцээний MVP-ээр тодорсон. Мөн тэрээр 21 дэх улиралдаа 25,7 оноо, 8,3 самбар, 7,3 оновчтой дамжуулалт өгч, 40,000 оноо авсан түүхэн дэх анхны тоглогч болсон тэрбээр энэ жил дахин элит түвшинд тоглоно хэмээн үзэж байна.

    6. Стефен Көрри

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 5-т


    Хэрэв Көрригийн чансааг энэ зуны анхны олимпод үзүүлсэн амжилтаар нь тооцсон бол 16 дахь жилдээ тоглож буй Көрри нэг шат ахих байсан. Гэвч өнгөрсөн улиралд Көрригийн дундаж оновчтой дамжуулалт (5.1) болон бөмбөг бөмбөг таслалт (0.7) байсан замналынх нь хамгийн доод үзүүлэлт болсон ба 45%-тай шидсэн нь түүний гурав дахь хамгийн муу үзүүлэлт байв. Гэхдээ түүний муу улирал байсан гэж хэлэх боломжгүй. Тэрбээр лигийг оноо авалтаар тэргүүлж, Клатч мөчид 3 онооны шидэлт 32-ийг гүйцэтгэн оны шилдэг Клатч тоглогчоор шалгарсан. Мөн тэрбээр 357 удаа алсын зайнаас оновчтой довтолж лигийг тэргүүлсэн.Энэ жил ч мөн адил энэ амжилтаа үргэлжлүүлнэ гэж харж байна.

    5. Жэйсон Тэйтум

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 6-д


    Селтиксийн супер од дахин нэг тогтмол улирлыг өнгөрөөж, тав дахь удаагаа дараалан Бүх Оддын багт, гурав дахь удаагаа дараалан Бүх NBA-ын багт багтахын сацуу NBA-ийн 18 дахь аварга цолыг (мөн Тэйтумын карьерын анхных) хүртсэн. Нэг тоглолтод 26 оноо, 8 самбар, 4 оновчтой дамжуулалт дунджилж, хэд хэдэн байрлалыг хамгаалж, улиралд 70 гаруй тоглолт хийх чадвартай Тэйтум энэ жил дахин өөрийгөө батлан харуулах онцгой улирал байх болно.

    4. Шай Гилжиус-Александр

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 8-д


    Оклахома Сити өнгөрсөн улиралд Баруун бүсийг тэргүүлсэн. Магадгүй Шай MVP-д тэргүүлэх ч боломжтой улирал байлаа. Тэбрээр хоёр дахь улиралдаа 30 ба түүнээс дээш оноо дунджилсан бөгөөд өнгөрсөн улиралд 6.2 оновчтой дамжуулалт өгч, замналынхаа дээд амжилтыг үзүүлсэн. Тандер магадгүй лигийн хамгийн шилдэг “Залуу” баг бөгөөд бөгөөд Жэйлен Уильямс, Чет Холмгрен нар дээр Алекс Карусо, Исайа Хартенштейн нарыг нэмсэн нь өрнөдийг дахин тэргүүлэхэд том тус болж мэдэх юм. Шай Гилжиус-Александрт энэ улирал MVP аваад зогсохгүй 2012 оноос хойш Тандерийг дахин финалд шалгаруулах ч боломжтой.

    3.Яаннис Антетокоунмпо

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 1-т

    Бакс хоёр улирал дараалан эхний шатанд хасагдахыг гэмтэл бэртлийн улмаас багтаа тусалж чадаагүй Антетокоунмпо сэлгээний суудлаас хараад сууж байв. Лигийн хоёр удаагийн MVP сүүлийн улиралд хангалттай эрүүл саруул байж чадаагүй. Гэсэн хэдий ч түүний талбай дээр байх үед баг нь ямар аюултай гэдгийг бүгд мэднэ. Тэрбээр өнгөрсөн улиралд 73 тоглолтод оролцохдоо 6,5 оновчтой дамжуулалт, 61%-тай амжилттай довтолсон ба 30,4 оноо, 11,5 самбар дунджилсан юм. Хэрвээ энэ жил гэмтэл бэртлээс хол байж чадвал Яннис дахин MVP түвшинд тоглох бүрэн боломжтой.

    2. Лука Дончич



    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн жил 4-т


    Дончич замналынхаа хамгийн өндөр үзүүлэлттэй улирлаа өнгөрсөн жил толилууллаа. Тэрбээр өнгөрсөн улиралд 33.9 оноо, 9.2 самбар, 9.8 оновчтой дамжуулалт дунджилж, урьд өмнө хэзээ ч байгаагүй статистик үзүүлэлтийг үзүүлэхдээ 57.3-тай довтолсон байна. 2024 оны Плэй-оффын зургаадугаар байраар гарсан Даллас багийг тэргүүлэн финалд шалгаруулсан нь түүнийг энэ хоёр шат ахихад том түлхэц болсон билээ. Нэг улиралд 30-аас дээш оноо авахын сацуу бараг л трипл дабл дунджилсан тэрбээр ирэх улирлын MVP-ын өрсөлдөөнд зайлшгүй өрсөлдөх тоглогч юм.

    1. Никола Йокич

    NBA: Энэ улирлын лигийн хамгийн ШИЛДЭГ 10 тоглогч

    Өнгөрсөн улиралд 1-т


    Өнгөрсөн жил MVP-ын шагналыг гурав дахь удаагаа хүртсэн Йокич энэ улиралд дахин авах юм бол дөрөв болон түүнээс дээш MVP шагнал хүртсэн зургаа дахь тоглогч болж, домгуудын эгнээнд нэгдэх боломжтой. Өмнө нь Карийм Абдул-Жаббар, Майкл Жордан, Билл Рассел, Уилт Чемберлэйн, Леброн Жэймс нар л ийм амжилт гаргасныг бодоход Йокич яагаад яг одоо лигийн шилдэг тоглогч гэдгийг ойлгох байх. Саяхан явуулсан санал асуулгаар “NBA-ийн шилдэг дамжуулагч, хамгийн ухаалаг тоглогчоор шалгарсан Йокич энэ улиралд илүү ихийг хийж чадна гэдэгт итгэлтэй байна.