MSports logo
Лионель Месси: “2026 оны Дэлхийн аваргад оролцох зорилго тавиагүй”
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 18

  • Лионель Месси: “2026 оны Дэлхийн аваргад оролцох зорилго тавиагүй”

    Хөлбөмбөгийг ертөнцийн супер од, Аргентины шигшээ багийн тогогч Лионель Месси 2026 онд АНУ-д зохион байгуулагдах хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох сонирхолгүй байгаа гэдгээ илэрхийлжээ. Гэхдээ тэрбээр шигшээ багийнхаа төлөө талбайд гарахгүй гэдгийг бүрэн үгүйсгэсэнгүй.

    Месси өнөөдөр ESPN-ийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө “Би дуртай зүйлээ хийхдээ л баяртай байна.Үүнийгээ 2026 оны ДАШТ-д оролцохоос ч илүүтэйгээр үнэлдэг. Одоогоор Дэлхийн аваргад оролцох зорилго тавиагүй. Харин өдөр өдрөөр амьдарч, сайн сайхан байх нь илүү чухал” гэжээ. 

    Лионель Месси: “2026 оны Дэлхийн аваргад оролцох зорилго тавиагүй”

    Месси өмнө нь 2022 онд багаа тэргүүлэн ялалт байгуулсан ба хойш 1962 онд Бразилын шигшээ багаас хойш Аргентин улс дараалан дэлхийн аварга болох магадлалтай анхны улс болох магадлалтай хэмээн оролдож байна. Өдгөө 37 настай тэрбээр шигшээ тоглолтод Францыг ялахад гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 3:3-аар үндсэн цагт тэнцэж, торгуулийн цохилтоор 4:2-оор хожсон. Месси хоёр гоол оруулж, торгуулийн цохилтоо амжилттай болгосноор Аргентины шигшээг хүндхэн тулаанд ялалт байгуулахад асар том үүрэг гүйцэтгэсэн билээ.

    Катарт болсон ДАШТ-ий өмнө Ballon d'Or-ын найман удаагийн ялагч Мессигийн сүүлчийн дэлхийн аварга байх магадлалтай хэмээн олон эх сурвалжууд хэлж байсан билээ. Месси 2024 оны “Копа Америк”-ийн тэмцээнд Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, эх орондоо аваргын цомоо амжилттай хамгаалж, 16 дахь удаагаа Копа Америкын цомыг өргөхөд том туслалцаа үзүүлсэн юм. Саяхан Өмнөд Америкийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатанд оролцож, Боливийг 6:0-ээр хожсон тоглолтод хэт-трик хийж, хоёр гоолын дамжуулалт өгсөн билээ. 2026 он буюу хоёр жилийн дараа Месси 39 нас хүрэх ба тэр үед шигшээ багийн өмсгөлтэй талбайд гарахгүй байх магадлалтай байна.