MSports logo
КАТАРЫГ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ГЭСЭН ХАРДЛАГЫГ ОР ҮНДЭСГҮЙ ХЭМЭЭН НЯЦААВ
  • А
    Админ

    11 сарын 7

  • КАТАРЫГ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН ГЭСЭН ХАРДЛАГЫГ ОР ҮНДЭСГҮЙ ХЭМЭЭН НЯЦААВ

    Катарын Засгийн газар 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авсныхаа дараа тус улс хөлбөмбөгийн нөлөө бүхий албан тушаалтнуудад нэвтэрч тагнуулчдыг ашигласан гэх хэргийг "Катарын нэр хүндийг гутаан доромжилсон кампанит ажил" гэж үгүйсгэж байна.  Швейцарийн SRF телевизийн явуулсан шалгалтаар Катар улс тэмцээнийг зохион байгуулж буй үндэстэнд аюул учруулж болзошгүй гэж шүүмжлэгчдийг тагнаж чагнахын тулд "Энэрэлгүй төсөл" нэртэй тагнуулын ажиллагааг хэрхэн 387 сая долларын санхүүжүүлсэн болохыг илрүүлсэн гэжээ. Мөн түүнчлэн, Тагнуулын төв газрын ажилтан асан Кевин Чалкерын үүсгэн байгуулсан Америкийн “Global Risk Advisors” фирм болон Энэтхэг дэх компьютерийн хакеруудыг Катар мэдээлэл цуглуулахад ашигладаг байсан гэх мэдээлэл байгаа аж. Харин Катарын Засгийн газрын Харилцаа холбооны албаны хэвлэлийн төлөөлөгч буруутгаж буй энэ мэтчилэн мэдээллүүдийг үгүйсгэж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар хэлэлцэж байна гэж мэдэгджээ. "Эдгээр үндэслэлгүй мэдэгдлүүд нь Катарын нэр хүндэд сэв суулгах зорилгоор зохион байгуулсан, далд кампанит ажлын нэг хэсэг юм" гэж хэвлэлийн төлөөлөгч гадаадын хэвлэлд өгсөн ярилцлагадаа эрс эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Улмаар Катар эдгээр хуурамч мэдэгдлийн буруутай хүмүүст хариуцлага тооцохын тулд эрх зүйн бүх боломжуудыг үнэлж байна.