MSports logo
БАРСЕЛОНА КЛУБИЙН ХАМГААЛАГЧ ЖЕРАРД ПИКЕ ЗОДОГ ТАЙЛЛАА
  • А
    Админ

    11 сарын 3

  • БАРСЕЛОНА КЛУБИЙН ХАМГААЛАГЧ ЖЕРАРД ПИКЕ ЗОДОГ ТАЙЛЛАА

    Барселона клубийн төвийн хамгаалагч Жеррад Пике зодог тайлж байгаагаа өөрийн “Twitter” хуудсаар дамжуулан албан ёсоор зарлалаа. Тэрбээр энэ бямба гарагт “Ла лигийн” 13 дугаар тойргийн хүрээнд Альмериа клубийн эсрэг сүүлийн тоглолтдоо оролцох гэнэ. Жеррард Пике Барселона клубийн академиас анх гараагаа эхэлж 2004 онд анхны мэргэжлийн тоглогчийн гэрээгээ Манчестер Юнайтэд клубтэй байгуулж байсан билээ. 2006 онд Манчестер Юнайтэд клуб түүнийг Испанийн Реал Зарагоза клубрүү зээлээр явуулж, 2007-08 оны улирал “Прьемер лиг” болон “Аваргуудын лигт” түрүүлэхэд Жерард Пике 13 тоглолтод оролцож хоёр гоол, нэг гоолын дамжуулалт өгч байсан юм. Харин Барелона клуб түүнийг 2008 онд 5 сая еврогоор худалдан авч, гарааны төвийн хамгаалагчийн үүргийг өгсөн. 2008 оноос хойш Барселона клубийн төлөө 600 гаруй тоглолтод оролцохдоо 267-д нь хаалгаа хуурай манаж, 51 гоолыг өрсөлдөгч багийнхаа хаалганд шигтгэж, “Ла лигийн” цомыг найман удаа, “Аваргуудын лигийн” цомыг гурван удаа, “Эзэн хааны” цомыг долоон удаа тус тус хүртэж, нийт 30 цомыг Барселона клубтэй хамт өргөсөн байдаг.

    Жерард Пике: “Би Барселона клубтээ зодог тайлна, өөр ямар нэгэн багт тоглохгүй гэж байнга хэлдэг байсан. Хөлбөмбөг надад бүх зүйлийг өгсөн, Барса надад бүх зүйлийг өгсөн, хөгжөөн дэмжигчид минь надад бүх зүйлийг өгсөн. Бяцхан хүүгийн мөрөөдөл бүгд биелсэн. Харин одоо энэ аяллыг дуусгах цаг нь ирсэн гэж бодож байна”

    Пикегийн хувьд Испанийн шигшээ багтайгаа 2012 онд Европын аварга болж, 2010 оны хөлбөмбөгийн ДАШТ-д түрүүлж байсан. Мөн аваргын туузтай 102 тоглолтод ялалт байгуулж, улмаар 2018 онд Испанийн шигшээ багаасаа зодог тайлсан билээ. Жерард Пике мэргэжлийн тоглогч байхдаа хэд хэдэн бизнесийг эзмэшдэг байсан бөгөөд 2019 онд Испанийн 2 дугаар дивизоны Андора клубийг худалдан авч, 2018 онд “Космос Теннис” компаний хувь эзэмшигч болж “Олон улсын талбайн теннисийн холбоотой” гурван тэрбум долларын гэрээ байгуулж байсан юм.

     

    Э.Мандалбаяр