MSports logo
БАКУГИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛ УЛСЫН ЖҮДОЧИД МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    11 сарын 6

  • БАКУГИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭНЭЭС МОНГОЛ УЛСЫН ЖҮДОЧИД МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

    Бакугийн “Их Дуулга” тэмцээнээс Монгол Улсын жүдочид мөнгө, хүрэл медаль хүртлээ Дэлхийн жүдо бөхийн холбооноос, Азербайжан улсын Баку хотод жил бүр зохион байгуулдаг “Бакугийн Их Дуулга 2022” тэмцээн энэ сарын 4-нөөс, 6-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. “Бакугийн Их Дуулга” тэмцээнд 61 улсын эрэгтэй, эмэгтэй нийт 366 жүдо ч 14 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Тус тэмцээний нэмэх жингүүдээс бусдад нь нийт 18 тамирчин Монгол Улсаас оролцсон бөгөөд 1 мөнгө, 1 хүрэл, 2 шагналт тав дугаар байр эзэлсэн байна. Ийнхүү тэмцээний медалийн чансаагаар 61 улсаас, 14-т жагсжээ. Медалийн чансааг зохион байгуулагч улс болох Азербайжаны баг тамирчид 4 алт, 2 хүрэл, 2 шагналт 5 дугаар байр эзэлж нэгдүгээрт жагссан бол, Нидерланд болон Серби улсын баг тамирчид адил 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтай 2 дугаар байранд эрэмбэлэгджээ.

    ОУХМ Б.Цог-Очир тэмцээний -60кг жингийн “D” хэсэгт багтаж эхний тойрог гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Израил улсын тамирчин Коколаев Матаныг ялж, зооны аваргын төлөө Азербайжаны тамирчин өнгөрсөн оны “Парисын Их Дуулга” тэмцээний аварга Агаев Балабайд ялагдаж, дагах барилдаан хийхээр болсон. Улмаар дагах барилдаанд Узбекстаны Баратов Дилшодбек, Нуррилаев Кемран нарыг дараалан буулгаж авснаар -60кг жинд хүрэл медаль хүртсэн. Харин залуучуудын Олимпын наадмын мөнгөн медальт Л.Сосорбарам “Бакугийн Их Дуулга 2022” тэмцээний -52кг жингийн “В” хэсгийг толгойлон гарч ирж, мөнгөн медалийн төлөө Узбекстаны Сита Кадамбоеватай барилдаж ялалт байгуулсан. Харин алтан медалийн төлөөх барилдаанд Узбекстан улсын тамирчин Келдиёрова Диёрад торгуулиар харамсалтай ялагдал хүлээж, мөнгөн медаль хүртсэн. ОУХМ Л.Сосорбурамын хувьд гэмтлийн улмаас энэ оны өмнөх тэмцээнүүдийг өнжсөн бөгөөд, энэхүү тэмцээн “Токио 2020” Олимпын наадмаас хойш оролцож байгаа анхны олон улсын тэмцээн билээ.

     

    Э.Мандалбаяр