Аравдугаар сарын 26-нд дэлхийн хамгийн том ривал болох Эль-Класико Испанийн нийслэл Мадрид хотын 83186 хүний суудалтай алдарт “Estadio Santiago Bernabéu” цэнгэлдэх хүрээлэнд болох гэж байна.
Дэлхийн хамгийн том ривал болох Эль-Класико энэ ням гарагт явагдана
10 сарын 24
Томоохон ялалтын төлөө аль аль багууд бэлтгэж байна
Реал Мадрид клуб “Эль Класико”-д оролцохын өмнө одоогийн байдлаар Ла Лигийг тэргүүлж байна. Тэдний хувьд Ла Лигт 9 тоглолтод оролцож, 8 ялалт байгуулсан бөгөөд багийн лидер Килиан Мбаппе 10 гоол оруулж, Бразил жигүүрийн довтлогч Винисиус Жуниортой улам бүр сайн ойлголцож эхэлжээ. Винисиус Жуниор одоогийн байдлаар 5 гоол 4 гоолын дамжуулалт өгөөд байгаа. Мөн Франц довтлогч Мбаппе Туркийн шигшээ багийн хагас хамгаалагч Арда Гүлертэй (3 гоол, 4 гоолын дамжуулалт) зохицох уялдаа бараг “Телепати”-тай адил байна.
Гэсэн хэдий ч Реал Мадридийн шинэ дасгалжуулагч Хаби Алонсогийн эхлэл төгс байсангүй. Ла Лигийн 7-р тойрогт Атлетико Мадрид клубт 2-5, КДАШТ-ий хагас шигшээд Парис Сен-Жерменд 0-4 харьцаатай ялагдсан. Испанийн эзэн хааны Реал Мадрид клуб дундаж түвшний багуудыг илүүрхэж ялалт байгуулдаг ч том багуудын эсрэг тоглолтод өрсөлдөгчид нь Алонсогийн тоглолтын системийн сул талыг илрүүлдэг. Өмнө нь хэзээ ч ийм том дарамтад орж байгаагүй Баск гаралтай дасгалжуулагч энэ удаа зөвхөн оноогоор ялах бус, тоглолтод илүүрхэж гайхалтай ялалт байгуулж, бусад том клубүүдээс илүү гэдгийг батлан харуулах шаардлагатай болжээ.
Энэ долоо хоногт Реал Мадрид клубт жинхэнэ сорилт болж байгаа бөгөөд аваргуудын лигийн гуравдугаар тойргийн хүрээнд Италийн алдарт Ювентус клубийг өөрсдийн “Estadio Santiago Bernabéu” цэнгэлдэхдээ хүлээн авч тоглосон бөгөөд Англи хагас хамгаалагч Жуд Беллингемийн цорын ганц гоолын ачаар хожиж, хүснэгтийн тавдугаар байрт бичигдэж байна. Мөн сайн мэдээ байгаа нь Дин Хёйсен, Трент Александр-Арнольд болон Дани Карвахаль нар эдгэрч, талбайд гарах магадлал өндөр байна.
Тактикийн алдаа
Барселона клуб Реал Мадридаас ердөө 2 оноогоор дутуу байгаа ч ихэнх тоглолтын дараа Барселона клубийн дасгалжуулагч Ханси Флик багийнхаа тоглолтод сэтгэл дундуур байгаа.
“Блауграна”-гийн хувьд бэртлийн асуудал хамгийн том сорил болж байна. Хаалгач Жоан Гарсиа, Роберт Левандовски, Гави болон Дани Ольмо нар Реал Мадридын эсрэг хийх тоглолтыг өнжих нь тодорхой. Барселона клуб Рафинья болон Ферран Торрес нарын эдгэрэлтийг түргэсгэхийг хүсэж байгаа ч тэд “Эль-Класико”-д оролцох эсэх нь одоогоор эргэлзээтэй хэвээр байна.
Гэхдээ Барселона энэ улирлын асуудал зөвхөн тоглогчдын гэмтэлд хязгаарлагдахгүй. Өрсөлдөгч багууд Каталанчуудын өндөр хамгаалалтын шугамын сул талыг ашиглах арга замыг олсон бөгөөд тэдний шахалт өнгөрсөн улирлын /2024-25 оны/ амжилттай үеийнх шиг хүчтэй байхаа больжээ. Үүний улмаас Барса тоглолт бүртээ дунджаар 1-ээс дээш гоол алддаг болсон бөгөөд хэрвээ хаалгач Жоан Гарсиа байгаагүй бол энэ статистик бүр ч муу байх байв. Нөгөө талаар Польш хаалгач Войцех Шчесни бэртсэн шинэ хаалгачийн оронд төдийлөн найдвартай байж чадахгүй байна.
Реал Мадрид болон Барселонагийн өнгөрсөн улирлын талаар
Өнгөрсөн улиралд 1xBet-ийн албан ёсны түнш FC Барселона клуб Реал Мадридтай хийсэн бүх дөрвөн тоглолтдоо ялалт байгуулж, нийт гоолын харьцаа 16-7 илүүрхсэн. 2024 оны 10-р сарын 26-нд Ханси Флик Сантьяго Бернабеу цэнгэлдэх хүрээлэнд анхны “Эль Класико”-ийнхаа ялалтыг (4-0) харьцаатай авч байв. Гэвч энэ удаа “Эзэн хаан”-ы багийг Карло Анчелотти бус Хаби Алонсо удирдаж байгаа бол Барселонагийн Герман дасгалжуулагч шийтгэлийн улмаас тамирчдаа хажуугаас нь удирдаж чадахгүй.







