Лхагва гаригт “Стад де Франс” цэнгэлдэхэд эрэгтэйчүүдийн 400 метрийн гүйлтийн тэмцээн болж өндөрлөлөө. Уг төрөлд АНУ -ын гүйлтийн тамирчин Квинси Холл 43.40 секундэд барианд орон түрүүлж анхны алтан медалиа хүртлээ.
Онцолбол: Уралдааны ихэнх хугацаанд Квинси Холл түрүүлэх боломжгүй мэт харагдаж байв. Учир нь эхний 200 метрт гүйх явцад Квинси Холл илт хоцорч дөрвөн байраар хойно гүйж байсан. Их Британийн Хадсон-Смит тэргүүлж түрүүлэхээр харагдаж байхад дөрөвт гүйж байсан Холл эрчээ авч гүйсээр гарааны тэргүүнд огцом орж иржээ. Уг агшин цэнгэлдэхэд буй үзэгчдийг хэсэгтээ шуугиулж чадсан юм.
Тойргийн гүйлтийн төрөл нь хөнгөн атлетикийн сонгодог төрөл бөгөөд зай нь мэдэгдэхүйц хэцүү байдгаараа бусад төрлөөсөө онцлог. Эхлэл нь сул байсан ч төгсгөлөө гүйцэд хийсэн Квинси Холл алтан медаль хүртсэнээр АНУ-ын алтан медалийн тоо нэгээр нэмэгдлээ.