MSports logo
Японы bodymaker presents gladiator 022 холбооны аваргын бүсийг А.Тэмүүлэн эх орондоо авчирлаа
  • А
    Админ

    6 сарын 16

  • Японы bodymaker presents gladiator 022 холбооны аваргын бүсийг А.Тэмүүлэн эх орондоо авчирлаа

    Япон улсын Осака мужийн “Bodymaker presents Gladiator 022” холбооноос зохион байгуулсан тэмцээний 61.2 кг жинд А.Тэмүүлэн аварга боллоо. Бокс, кик бокс, муатйа бокс, жүдо, чөлөөт бөх зэрэг гар оролцохоос гадна босоо, хэвтээ барилдаанаар тулалддаг холимог тулааны спортоор А.Тэмүүлэн зургаа дахь жилдээ хичээллэж байна. 24 настай А.Тэмүүлэн гуравдугаар сарын 26-нд “Гладиатар” холбооны номер нэгийн төлөө туладпажж, аваргын төлөө тоглох эрхийн болзлоо хангажээ. Улмаар зургадугаар сарын 11-нд Япон улсад Японы бүсний аварга тулаанчтай тулалдаж эхний раундад илт давуу ялалт байгуулснаар, аваргын бүсийг авч эх орондоо иржээ.

    Ширэн бээлий клубын Гавьяат дасгалжуулагч Д.Төрбат, Ч.Бат-Амгалан, Г.Чулуунхуяг багш нарын удирдлаган дор бэлтгэн ханган гараагаа эхлэж байсан залуу тамирчин А.Тэмүүлэн өнгөрсөн 6 жилийн хугацаанд мэргэжлийн 11 тулаан хийж, дөрвөн хожигдол, долоон ялалттай яваа юм байна.