Өнөө өглөө Сан Франциско Донс баг талбайдаа Хойд Аризонагийн багийг 91:51-ээр буулган авлаа. Тоглолт эхлээд удалгүй 20 оноогоор давамгайлах болсон Донсчуудын гарааны бүрэлдэхүүнд анх удаа Малик Томас гарч, 19 оноо авлаа. Жонатан Мобо 16 оноо авч, 8-аас 8 нь довтолгоогоо амжилттай болгож, есөн самбараас бөмбөг авчээ. Маркус Уиллиамс 12 оноо авч, 6 довтолгооноос дөрвийг амжилттай тэр дундаа холын зайн шидэлтээ 3-аас 2-ыг нь амжилттай болгов. Аризона Ламбержакс багийг Лиам Ллойд есөн оноотойгоор тэргүүлсэн бол Трентон Маклафлин, Си Жэй Форд нар тус бүр долоон оноогоор тус хүргэсэн ч улирлын 6 дахь хожигдлоо (6-6) амсав.
Сан Франциско Донс баг өрсөлдөгчөө 40 оноогоор илүүрхэв
Б
Бэлгүүн
12 сарын 21
Энэ тоглолтод Донсоос Малик Томас, Р.Бийслий нар хамгийн олон буюу 24 минут, Маркус Уиллиамс 23 минут, Мобо, Ньюбери нар тус бүр 19 минут, Ш.Энхийн-Од буюу Майк 18 минутыг талбайд өнгөрүүллээ. 18 минутад 9 оноо, 4 дамжуулалт, 2 удаа бөмбөг тасалсан үзүүлэлттэй тоглолтыг өндөрүүлсэн бөгөөд бүх оноогоо гурвын шугамны ардаас авсан юм. Ийнхүү Сан Франциско Донс баг улирлын 9 дэх хожлоо байгуулав. Тэд дараагийн тоглолтоо ням гарагийн өглөө Фресно Стэйт Буллдогс багийн эсрэг хийх болно.