Өнөө өглөө Филадельфи Сиксерс баг Миннесота Тимбервулвес багийг 127:113 харьцаатай буулган авлаа. Энэхүү тоглолтод Жоэл Эмбийд 51 оноо авч, багаа ялалтад хөтөллөө. Жоэл Эмбийд 51 оноо авч, 12 самбараас бөмбөг авч улирлын дээд амжилтыг үзүүлсэн бөгөөд Филадельфи Сиксерс 4-р үеийг сайн ашиглаж, Миннесота Тимберволвес багийг 127-113 харьцаатай хожлоо. Мягмар гарагт Чикаго Буллст 108:104-өөр хожигдсон Сиксерчүүд сүүлийн 8 тоглолтонд 7 дахь удаагаа ялалт байгуулахад Тайрез Макси 35 оноо авсан юм. Миннесотагоос Энтони Эдвардс 27 оноо, Карл-Энтони Таунс 23 оноо, Жейден МакДаниэлс 21 оноо авсан ч баг нь хожил байгуулж чадсангүй. Тэд сүүлийн гурван тоглолт дараалан хожоод байсан ч Эмбийд тэргүүтэй 76-чууд тэдний ялалтыг зогсоов. Эмбийдийн хувьд 50-аас доошгүй оноо авсан долоо дахь тоглолт нь болсон юм. Мөн Эмбийд 12 тоглолт дараалан дор хаяж 30 оноо, 10 самбар авсан нь 1971-72 оны улиралд Карим Абдул-Жаббараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон юм. Торгуулийн 18 шидэлтийн 17-г нь хийсэн Эмбийд мөн гурав дахь тоглолтдоо дор хаяж 40 оноо, 10 самбараас бөмбөг авалт гүйцэтгэв. Сиксерс улирлын 19 дэх хожлоо байгуулж, NBA-ийн дорнод бүсийн 3-р байрт эрэмбэлэгдэж байна.
Эмбийд замналдаа 7 дахь удаагаа 50-аас дээш оноо авлаа
Б
Бэлгүүн
12 сарын 21