2023 оны зургаадугаар сард Сингапурт болсон “Олимпын спортын долоо хоног”-т виртуал төрлийн тэмцээнийг амжилттай туршсаны дараа ирэх оноос тус төрлөөр тэмцээн зохиогдоно хэмээн Дэлхийн Олимпын хорооноос мэдээллээ. Олон улсын ширээний теннисний холбооноос ирэх онд тус төрлийн анхны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг албан ёсоор календарьдаа буулгах гэж байна. Тус холбооны ерөнхийлөгч Петра Сорлинг "Виртуал ширээний теннис нь дэлхийн хэмжээнд ширээний теннисний нэр хүнд болон цар хүрээг дээшлүүлэх манай эрхэм зорилготой уялдаж байгаа. И-спорт болон байнгын хөгжиж буй дэлхийн жишгийг хүлээн зөвшөөрсөөр бид ширээний теннисний ирээдүйг тодорхойлж, шинэ түвшинд хүрнэ хэмээн найдаж байна" гэж ээ. Виртуал ширээний теннис нь янз бүрийн насны тоглогчид хамтдаа, хаанаас ч тоглох боломжийг олгодгоороо онцлогтой. Энэ оны эхээр Сингапурт босон үзэсгэлэнгийн үеэр 17 настай тамирчин 50 настай тамирчинтай хагас шигшээ тоглолтод таарч тоглосон нь энэ спорт цар хүрээгүй хөгжих боломжтойг харуулж байна.
Виртуал ширээний теннисний анхны ДАШТ ирэх онд зохиогдоно
Ө
Өсөхбаяр
12 сарын 21