MSports logo
2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 27

  • 2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна

     

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдөж Жүдо бөхийн тамирчид багаараа хүрэл медаль, Шатрын их Мастер С.Билгүүн долоодугаар байр, Буудлагын спортын ОУХМ О.Есүгэн 50 метрийн урт бууны төрөлд тавдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. 

    1. Сагсанбөмбөг 3х3 төрөл

    13:00 цагаас Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн хоёр дахь тоглолтоо Хятадын Тайваны шигшээ багийн эсрэг хийж үндсэн цагт 18-16 харьцаатай ялагдал хүлээлээ. Тус тоглолтод М.Өлзий-Орших 9 оноо, алсын зайнаас 3 удаа амжилттай довтолсон бол Б.Сүхбат 5 оноо, Л.Авирмэд, Ц. Батзаяа нар тус бүр 1 оноо авсан байна. Тэмцээний сүүлийн минутад хоёр удаагийн довтолгоогоо алдсанаар эсрэг багт давуу байдал үүсэж улмаар 2 онооны зөрүүтэй хожигдлоо.

     

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна

    15:55 цагаас Монгол улсын эмэгтэй шигшээ баг Жорданы шигшээ багтай тоглож 20-9 харьцаатай ялалт байгуулснаар тэмцээний хоёр дахь хожлоо авлаа. 

    Тус тоглолтод Б.Ариунцэцэг 11 оноо, Э.Нарангоо 6 оноо, Ө.Индра 2 оноо, Ц.Болор-Эрдэнэ 1 оноо тус тус авлаа. 

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна

    2. Сагсанбөмбөг

    20:00 цагаас 19 дэх удаагийн Азийн наадамд Сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг эхний тоглолтоо хийлээ. Эхний тоглолт хүндхэн учраа таарч зохион байгуулагч эзэн орон болох БНХАУ-ын шигшээ багтай тоглож 46-101 харьцаатай тоглолт өндөрлөлөө. Манай тамирчдын хувьд бүх зүйл дайчлан тоглож тоглолтын эцсийн мөч хүртэл шантралгүй зүтгэлтэй тоглолоо. Тус тоглолтод О.Хулан 16 оноо 6 самбар 2 оновчтой дамжуулалт, М.Булбул 12 оноо 7 самбар 3 бөмбөг таслалт гүйцэтгэсэн онцгой тоглолт үзүүллээ. 

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна

    3. Бокс

    14:00 цагт 50 кг жинд О.Есүгэн Бангладешийн тамирчинтай тулалдаж 5:0 харьцаатай ялалт байгуулан тэмцээний хоёр дахь ялалтаа байгуулж шөвгийн наймд шалгарлаа. 

    16:30 цагт эрэгтэйчүүдийн -92 кг-ын жинд тулалдсан Д.Бариахаан Казакстаны тамирчинд ялагдсанаар тус тэмцээнийг өндөрлүүлээд байна.  

    20:45 цагт -63 кг-ын жинд өрсөлдсөн Б.Чинзориг өмнөх ДАШТ-ий аваргын тоглолтод ялагдсан Узбекстаны тамирчин Руслан Абдуллаевтай хоёрдугаар шатанд таарч 5:0 харьцаатайгаар итгэл төгс ялж хариугаа аван шигшээ 8-д шалгарлаа.

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна

    4. Шатар

    15:00 цагт эхэлсэн шатрын спортын найм болон есдүгээр тойргийн сүүлчийн тоглолтууд явагдаж С.Билгүүн тэмцээний наймдугаар тойрогт Энэтхэг улсын тамирчинтай учраа таарч тэнцээгээр өндөрлүүлэн 5.5 оноотойгоор есдүгээр тойрогт орсон. Тэрээр тус тэмцээнд чансаагаараа 13-т бичигдэж байсан ба сүүлчийн тойрогт чансааг тэргүүлэгч БНХАУ-ын тамирчин Yi Wei-тэй тоглон хожигдсон ч Энэтхэгийн хоёр тамирчинтай ижил 5.5 оноотойгоор 7-р байрт бичигдсэн амжилт үзүүлээ. 

    Мөн эрэгтэйчүүдийн төрөлд өрсөлдөж буй Шатрын Их мастер С.Ган-Эрдэнэ наймдугаар тойрогт Хятадын Тайваны тамирчинд ялагдсан. Чансаагаараа 25-т эрэмбэлэгдэж байсан С.Ган-Эрдэнэ тус тэмцээний есдүгээр тойрогт Тайландын тамирчинг ялж нийлбэр дүнгээр 4.5 оноотойгоор 19-р байрт жагслаа. 

    Харин эмэгтэйчүүдийн төрөлд Их мастер Т.Мөнхзул 5.0 оноотойгоор 11-р байрт шалгарсан ба түүний араас Их мастер Б.Мөнгөнтуул 13-р байрт шалгарсан амжилтыг Азийн 19 дэх наадмын шатрын спортод үзүүллээ.

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна

    5. Крикет

    09:00 цагаас манай эрэгтэй шигшээ баг тэмцээний А хэсэгт Непаль улсын шигшээ багтай тоглосон ба 314/3 – 41/10 харьцаатай ялагдлаа. Тус наадмын дараагийн тоглолтоо энэ сарын 28-ны 14:00 цагаас Мальдивийн багтай хийнэ. 

    6.  Туялзуур сэлэм

    13:00 цагаас эмэгтэйчүүдийн багийн төрөлд Манай баг Японы шигшээ багтай хийсэн ба манай 9 тулаан хийж 20-45 харьцаатай ялагдсан байна. 

    7. Гандбол

    11:00 цагаас эрэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний Д хэсэгт Японы шигшээ багтай таарч тоглон 16:53 харьцаатай ялагдлаа. 

    8. Жүдо бөх 

    10:00 цагаас эхэлсэн Жүдогийн холимог багийн төрөлд манай жүдочид Хүрэл медаль хүртлээ. Эхний шатанд 4-3 харьцаатай БНХАУ-ын багт хожигдож дагах барилдаанд Тайландын багийг 4-0 харьцаатай ялж хүрэл медалийн төлөө БНСУ-ын багтай өрсөлдсөн ба тус барилдаанд О. Цэцэнгэрэл, Л.Энхрийлэн, Ц.Цогтбаатар, Г.Алтанбагана нар ялж жүдогийн баг тамирчид холимог багийн төрөлд гуравдугаар байрын эзэд боллоо. Ийнхүү “Ханжоу-2022” Азийн наадмын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр хөшгөө хааж Жүдо бөхийн төрлөөр хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ. 

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна

    9. Скуаш

    10.00 цагаас эмэгтэйчүүдийн шигшээ баг тэмцээний А хэсэгт Японы багтай тоглосон ба 3 үеийн дүнгээр 3-0 харьцаатай ялагдав. 

    10. Ширээний теннис

    10:00 цагаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд М.Тэмүүлэн Хятадын Макао-ын тамирчинтай тоглож 4-1 харьцаатай ялагдав. 

    11:30 минутаас эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Г.Сэр-Од Саудын Арабын тамирчинтай тэнцүүхэн өрсөлдөж 4-3 харьцаатайгаар хожигдов. Харин эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Болор-Эрдэнэ Хятадын Макао-ын тамирчинтай өрсөлдөж 4-3 харьцаатайгаар анхны ялалтаа байгууллаа. 

    18:20 минутаас холимог хосын төрөлд А.Билгүүн, Б.Эгшиглэн нар Сингапурын хос тамирчидтай өрсөлдөж 3-0 харьцаатай ялагдал амсав. 

    19:30 минутаас холимог хосын төрөлд Г.Сэр-Од, Б.Өлзийхүү нар Японы хос тамирчидтай өрсөлдөж мөн 3-0 харьцаатай ялагдсан байна. 

    11. Таеквондо

    09:00 цагаас эрэгтэйчүүдийн -68 кг-ын жинд Ц.Баянбат Казакстаны тамирчин Элдар Биримбаятай тулалдсан ба гурван тойрогт 2-1 харьцаатай ялагдлаа.

    12. Усанд сэлэлт 

    10:00-12:00 цагт эмэгтэйчүүдийн 100м эрвээхэй сэлэлтийн төрөлд Г.Эрхэс 1:13.17 амжилтыг үзүүлж өөрийн гараандаа тэргүүлэв. Харин Г.Номуунаа тус төрөлд дөрөв дэх гараанд гарч уралдан 1:09.56 амжилттайгаар гараандаа 7-р байрт орж ирлээ.  

    10:00-12:00 цагт эмэгтэйчүүдийн 100м араар даллах сэлэлтийн төрөлд У.Мишээл хоёр дахь гараанд гарч уралдан 1:15.22 амжилттайгаар тус гараанд наймдугаар байраар орж ирлээ. Түүний араас Э.Ариунтамир гарч уралдан 1:15.22 амжилттайгаар мөн наймдугаар байраар орж ирэв. 

    10:00-12:00 цагт эрэгтэйчүүдийн 200м чөлөөт сэлэлтийн төрөлд Э.Нинжин эхний гараанд гарч уралдан 2:03.29 амжилттайгаар гарааний гуравдуугарт орж ирэв. Түүний дараагаар 4 дэх гараагаар Б.Энхтамир 1:54.38 амжилттайгаар тус гарааны наймдугаар байрт шалгарав.

    10:00-12:00 цагт эмэгтэйчүүдийн 100м араар даллах сэлэлтийн төрөлд өрсөлдсөн А. Мядагмаа гурав дахь гараанд гарч уралдан 1:25.40 амжилттайгаар наймаар барианд шалгарлаа. 

    10:00-12:00 цагт эмэгтэйчүүдийн 400м холимог сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Б.Марал хоёр дахь гараанд гарч уралдан 5:53.02 амжилттайгаар тус гарааны зургаадугаар байраар гараанд орж ирлээ. 
    Өнөөдөр Усанд сэлэлтийн таван төрөлд манай 8 тамирчин өрсөлдлөө.     

    13. И-Спорт 

    14:00 цагаас PUBG Mobile Peace Elite  төрөлд Мальдивийн шигшээ багийг ялж, Японы шигшээд ялагдаж урьдчилсан шатны С хэсэгт БНСУ, Вьетнам, Непалийн шигшээ багуудтай өрсөлдөхөөр боллоо. 

    14. Буудлага

    09:00 цагаас эхэлсэн 50 метрийн эмэгтэй урт буу 3-н байрлалаас буудах тэмцээнд ОУХМ О.Есүгэн эхний шатандаа 588 оноогоор 7-р байраар шалгарсан ба финалын шатанд 427.5 оноо бүртгүүлж тус төрөлд тавдугаар байр эзэлсэн амжилтыг үзүүллээ. Энэхүү амжилтаар ОУХМ О.Есүгэн “Парис-2024” Олимпод оролцох эрхээ баталгаажуулсан юм. Тус Тус тэмцээнд оролцсон ОУХМ О.Янжинлхам 577 оноогоор 24-р байр, ОУХМ Ч.Нарантуяа 573 оноогоор 32-р байруудад тус тус шалгарлаа.

    09:00 цагаас эхэлсэн 25м эмэгтэй спорт гар бууны төрөлд ОУХМ Т.Баярмаа 574 оноогоор 22-р байр, ОУХМ Т.Баярцэцэг 573 оноогоор 23-р байр, МУХБ, МУГТ О.Гүндэгмаа 554 оноогоор 38-р байр эзэлсэн амжилтыг үзүүлэв.

    2023.09.27-ны өдөр Азийн наадамд манай улсын баг тамирчид ганцаарчилсан таван төрөлд 28 тамирчин, багийн тэмцээнд найман баг өрсөлдсөний үр дүнг хүргэж байна