MSports logo
ВАНКУВЕРЫН ЦАГДАА НАР 2010 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫН ТОГООГ СҮЙТГЭСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА
  • А
    Админ

    10 сарын 3

  • ВАНКУВЕРЫН ЦАГДАА НАР 2010 ОНЫ ӨВЛИЙН ОЛИМПЫН ТОГООГ СҮЙТГЭСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

    Канад улсын Ванкувер хотын төвд байрлах “Жек Пул Пиазза”-д 2010 оны өвлийн олимпийн галыг байрлуулсан тогоо байрладаг билээ. Тэрхүү тогоог өнгөрсөн амралтын өдөр сүйд хийсэн байна. Үүний дараа мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлжээ. Ванкуверын конвенцийн төвийн ажилтнууд бямба гарагийн өглөө “Ванкувер 2010” өвлийн олимпын тогоог сүйтгэсэн болохыг илрүүлжээ. 2010 оны өвлийн олимпын нээлтийн ёслолын дараа Канадын хоккейн супер од Уэйн Грецки галт бамбарын сүүлийн гүйгчээр сонгогдож, 10 метрийн өндөртэй тогоог асааж байсан. Үүнийг анх удаа асаахыг телевизээр болон цэнгэлдэхэд олон сая, сая хүмүүс үзэж байлаа. Наадмын дараа зохион байгуулагчид тогоог тойруулан гинжин хашаагаар хүрээлсэн нь нэмэлт маргаан үүсгэж байжээ. Гэсэн ч фенүүддээ Дөлийг илүү тод харах боломжийг олгох үүднээс үзэх зайг гаргасан байна.  

    Энэхүү олимпын бэлэгдэл болсон дөлийг бадраасан тогоо нь төмөр, шилээр бүтсэн юм. Түүний сууринд байрлуулсан самбар дээрх зурваст "2010 оны Наадмын урам зоригтой дурсамжийг бүх хүмүүст амьд байлгахын тулд" энд хэвээр мөнхөлж байна гэжээ. Ванкувер хотод өвлийн олимпыг зохиож байсан цаг үе саяхан мэт байдгийг илэрхийлдэг энэхүү үнэт өвийг эвдэж, сүйтгэсэн нь цочирдом хэрэг болоод байна.  Эвдрэлийн улмаас тогоо хэчнээн хэмжээний хохирол учирсан болохыг шалгаж байна. Үүний дээрх шил бүрийг захиалгаар хийлгэж байсан бөгөөд одоогоор эвдэрсэн хэсгийг солих зардлыг судалж байгаа аж.  Энэ долоо хоногийн хохирлын тооцоогоор 10,000 доллар орчим хохирол гараад байгаа гэсэн мэдээлэл байна. 

    Н.Бэлгүүн