MSports logo
МАРАДОНАГИЙН ӨМГСГӨЛИЙГ КАТАРТ БОЛОХ ДАШТ-ИЙ ҮЗЭСГЭЛЭНД ДЭЛГЭЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 3

  • МАРАДОНАГИЙН ӨМГСГӨЛИЙГ КАТАРТ БОЛОХ ДАШТ-ИЙ ҮЗЭСГЭЛЭНД ДЭЛГЭЛЭЭ

    Энэ оны эхээр дуудлага худалдаагаар дээд амжилт тогтоогоод байсан Диего Марадонагийн өмсгөл Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг үеэр тусгай үзэсгэлэнд дэлгэгджээ. Аргентин хөлбөмбөгчний 1986 оны ДАШТ-ий шөвгийн наймд Английн хаалганд алдарт "Бурханы гар" гоолоо оруулахдаа өмсөж байсан цамцыг 5-р сард Лондон дахь Sotheby's дуудлага худалдаагаар  9.35 сая еврогоор заржээ. Мехико хотын “Estadio Azteca” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр Марадонагийн хоёр гоолын ачаар Аргентин 2:1-ээр хожсон тоглолтын үеэр Английн шигшээ багийн тоглогч асан Стив Хож цамцыг худалдаж авсны дараа худалдаанд гаргажээ. Одоо түүнийг нууц худалдан авагч 3-2-1 Катарын Олимп, спортын музейд зээлж авсан бөгөөд 4-р сарын 1 хүртэл үзэсгэлэнд үлдэх ёстой. Катарын музейн дарга шейха Аль Маясса бинт Хамад бин Халифа аль-Тани Дэлхийн цомын тусгай үзэсгэлэнд зориулж цамц авч өгсөндөө баяртай байгаагаа хэллээ. Тэрбээр Франц-Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Өмсгөл маш их замыг туулсан гэлээ.

    Марадонагийн өмгөл нь Дохад "Хөлбөмбөгийн ертөнц" үзэсгэлэнд тавигдсан бөгөөд 1930 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолтод ашигласан бөмбөгний хамт байрласан байна. Мөн түүнчлэн хөлбөмбөгийн хууль тогтоомжийн тухай анхны бичмэл мэдээлэл, Бразилийн алдарт Пелегийн бэлэг тэмдэг болон хөлбөмбөгийн агуу тоглогчдийн өмсдөг байсан өмсгөлүүдийн хамт үзэсгэлэнд байршуулжээ. Эдгээр үнэт өмсгөлүүд одоо дэлхийн соёлын нэг хэсэг болж, сэтгэл хөдлөл, дурсамжийг сэргээж, харилцан яриа өрнүүлэх боломжыг үүсгэж байна. Марадонагийн өмсгөлийн төлбөр нь спортын дурсгалт зүйлсээр дэлхийн дээд амжилтыг тогтоож байсан бол Барон Пьер де Кубертиний Олимпийн наадмыг сэргээх төлөвлөгөөг тусгасан түүхэн гар бичмэлийн үнэ 8,8 сая долларын борлуулалтаас давсан байна.

     

    Н.Бэлгүүн