MSports logo
НОВАК ЖОКОВИЧ ТЕЛ АВИВЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ
  • А
    Админ

    10 сарын 2

  • НОВАК ЖОКОВИЧ ТЕЛ АВИВЫН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ТҮРҮҮЛЛЭЭ

    Нэрт теннисчин Новак Жокович Тель-Авивын нээлттэй тэмцээнд Марин Чиличийн эсрэг тоглож ялалт байгууллаа. Долдугаар сард Уимблдонд түрүүлснээс хойш Жоковтич анхны түрүүгээ авлаа. 35 настай Жокович Бүх Английн клубын Уимблдонд ялалт байгуулснаасаа хойшхи эхний финалд Чиличийг илт илүүрхэн, буулган авлаа. Дэлхийн чансааны долоод эрэмбэлэгдэж байгаа Серби теннисчин 6-3 6-4-ийн харьцаатай хоёр сет дараалан хожсон юм. Жокович "Би маш сайн тоглосон гэж бодож байна. Бүтэн долоо хоногийн турш сет алдсангүй. Би гурван сарын турш тэмцээнд оролцоогүй байсан. Энэ нь намайг үнэхээр сайн тоглоход илүү их урам зориг өгсөн, ялангуяа хүмүүс энэхүү тэмцээнд оролцсон долоо хоногийн турш маш найрсагаар маш их дэмжиж байсан болохоор амжилт гаргах үндэс боллоо." гэлээ. Жокович коронавирусын эсрэг вакцин хийлгээгүйн улмаас АНУ-д нэвтэрч чадалгүй, 8, 9-р сард болсон АНУ-ын нээлттэй тэмцээнд оролцох боломжгүй болсон юм. Тель-Авивын нээлттэй тэмцээн нь 1996 оноос хойш  зохиогдож байгаа ATP Tour 250 ангилалын тэмцээн юм. Энэ жилийн тэмцээн 9-р сарын 26-аас 10-р сарын 2-ны хооронд Израилийн Тель-Авив хотод зохиогдож, ийнхүү Новак Жокович ялалт байгууллаа.