MSports logo
САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ҮЗЭГЧДИЙН ТОО ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО
  • А
    Админ

    10 сарын 2

  • САГСАН БӨМБӨГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ-ИЙ ҮЗЭГЧДИЙН ТОО ДЭЭД АМЖИЛТ ТОГТООЛОО

    Австралийн Сидней хотод болсон эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 145,519 хөгжөөн дэмжигч үзсэн нь дээд амжилт боллоо. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ дөрөв дэх удаагаа дараалан түрүүлсэн тэрхүү тоглолтыг Сиднейн “SuperDome” цэнгэлдэх хүрээлэнд 15,895 үзэгч үзсэн болохыг дараа зохион байгуулагчид мэдэгдэж байна. ДАШТ-ий шигшээ тоглолтонд Америк бүсгүйчүүд БНХАУ-ын багийг 61:83-ийн харьцаатайгаар хожсон юм. Тоглолтын үзэгчдийн үзүүлэлт нь 1953 онд Чилид болсон эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны амжилтыг эвдсэн дээд амжилт юм.

    Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нийт үзэгчдийн тоо 2018 онд Испанид болсон тоглолтод оролцсон хөгжөөн дэмжигчдийн тооноос хоёр дахин их байгаа юм. Эмэгтэйчүүдийн ДАШТ-д болсон онцлох зүйл нь олимпийн дөрвөн удаагийн медальт Австралийн тамирчин Лаурен Жэксон зургаан жилийн өмнө зодог тайлаад байсан бөгөөд энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Австралийн шигшээ багт тоглохоор ирсэн явдал байлаа. Эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 2032 онд Австралийн Брисбэнд болох Олимп, Паралимпийн өмнө болж байгаа онцлох тэмцээн болж байна. Австрали улс ирэх арван жилд зохион байгуулах гэж байгаа арав гаруй томоохон спортын тэмцээний нэг нь сагсан бөмбөгийн ДАШТ болсон юм. FIBA 2026 оны эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулагчийг хараахан сонгоогүй байна.